Төрсний дараа миний хөх унжиж, хэлбэрээ алдсан. Харин энэ аргыг хэрэглэсний дараа эргээд хэвэндээ орсон шүү!

Хүүгээ төрүүлсний дараа миний хөх унжиж, хэлбэрээ алдсан, ижил буруу хэмжээтэй болсон. Энэ нь хувцасны цаанаас хүртэл илэрхий мэдэгдэж байсан болохоор үүнээсээ мш их ичдэг байсныг онцлоё! Харин би дараах аргуудыг уйгагүй хийсний хүчинд бүх зүйл эргээд хэвэндээ орсон шүү.

Гэрийн нөхцөлд хийж болох хөхний хэлбэрийг засах аргуудаас:

1. Мөсөн массаж /Хөхүүл үед хийж болохгүй, хөх аясаараа бүрэн татарсны дараа хэрэглэж болно/

Мөс нь хөхний суларсан булчинг өдөөж, чангална. Үүний оронд та хүйтэн шүршүүрээр хөхрүүгээ массаж хийх маягаар шүршиж болно.Мөсөөр 2-3 минут иллэг хийхэд л хангалттай юм. Ийн 4-5 удаагийн давтамжтай хийхэд үр дүн удахгүй гарна.

2. Оливийн тос /Хөхүүл үед хийж болно/

Оливийн тос нь хөхний өөхлөг давхаргыг нэмэгдүүлдэг. Иймд та гартаа цэвэр оливийн тосыг авч, алгандаа бүлээсгэн, 20 минутын турш хөхөндөө иллэг хийнэ. Өдөрт 4-5 удаагийн давтамжтай хийгээрэй.

3. Өндөгний шар болон өргөст хэмх

1 ширхэг өргөст хэмх болон өндөгний шар, 1 цайны халбага ургамлын тос хэрэг болно. 1 ширхэг өргөст хэмхийг холигчинд хийж бутална. Үүн дээрээ 1 ширхэг өндөгний шар нэмж, 1 цайны халбага ургамлын тос хийнэ. Үүнийгээ хөхөн дээрээ түрхэж 30 минут болсны дараа хүйтэн бүлээн усаар угаагаарай.7 хоногт 1 удаа хийхэд үр дүн нь мэдэгдэнэ.

4. Сонгино болон Өндөг

Сонгинод арьсыг эрүүлжүүлэх, маш их витамин агуулагддаг. Иймд би танд дараах аргыг зааж өгье. 1 ширхэг өндөгний шарыг ургамлын тосоор зуурч, маойнез болгон зуурна. Ингээд үүнийгээ хөхөндөө түрхээрэй. Ойролцоогоор 30 орчим минут хүлээнэ.Ингээд 1 ширхэг сонгиныг холигчинд хийж өтгөн жүүс болгоно. Үүн дээрээ 1 аяга ус нэмж, түүнийгээ сайн холино. Ингээд хөхөндөө түрхсэн маскаа сонгины шүүсээр зайлаарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!