2019 онд нээлтээ хийх “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд ямар жүжигчид тоглох вэ?

Бидний хүүхэд байхдаа үзэх дуртай байсан алдартай хүүхэлдэйн кино болох “Араатны хаан арслан”-г 2019 онд шинэчлэн бүтээж байна. Гол дүрд нь бидний сайн мэдэх, олны танил алдартай жүжигчид, алдартнууд тоглож байгаа нь сонирхол татна. Ингээд хэн хэний дүрд тоглож байгааг танилцуудъя.

1. Дональд Гловер (Donald Glover) – Симба

Өдгөө 36 настай алдартай дуучин, жүжигчин залуу нь бяцхан симбагийн дууг оруулж байгаа бөгөөд бага зэрэг хүүхдийн хоолойг нэмж байгаа аж.

2. Бейонсе (Beyonce) – Нала

Үзэсгэлэнтэй дуучин, бүжигчин бүсгүй нь Симбагийн найз охин болох Налагийн дүрд дуу оруулж байна. Дональд болон Бейонсе нар гайхалтай нийцэх нь ойлгомжтой.

3. Эрик Андре (Eric Andre) – Цөөврүүд

Инээдмийн жүжигчин залуу нь сорвитын туслахууд болох цөөврүүдийн дүрд чадамгай дуу оруулсан гэсэн шүү. Хоёр чонын дүрд дуу оруулж байгаа учраас түүнээс багагүй авъяас шаардсан нь ойлгомжтой.

4. Чиветел Эжиофор (Chiwetel Ejiofor) – Сорвит

Английн алдарт жүжигчин залуу хорон санаат Сорвитын дүрд дуу оруулж байгаа аж. Түүнийг дүрдээ чамгүй сайн орно гэдэгт эргэлзэхгүй байна.

5. Билли Эйхнер (Billy Eichner), Сет Роген (Seth Rogen) – Тимон, Пумба

Хакуна Мататаг амьдралынхаа уриа болгосон хөгжилтэй тимон, пумба хоёрыг санаж л байгаа биздээ. Тэгвэл тэдгээр амьтдын дүрд бидний сайн мэдэх жүжигчид болох Билли, Сет нар дуу оруулжээ.

6. Жон Оливер (John Oliver) – Зазу

Симбагийн аав Муфасагийн итгэлт анд, шадар туслах Зазу тотийн дүуг Английн инээдмийн жүжигчин Жон оруулсан байна.

7. Жеймс Эрл Жонс (James Earl Jones) – Муфаса

Өдгөө 87 настай жүжигчин маань Симбагийн аав Муфасагийн дүрд дуу оруулжээ.

Харин бид дуртай киногоо хэзээ нээлтээ хийхийг хүлээх л үлдлээ. Тийм үү?

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!