Дуучин Агиймаагийн гэнэтийн өөрчлөлт олныг цочирдуулав

“B” продакшнаас уран бүтээлээ эхэлж байсан дуучин Агиймаа сүүлийн үед уянгын, хайрын сэдэвтэй уран бүтээлээр дагнах болсон гэхэд хилсдэхгүй. Тун ч уянгалаг цээлхэн хоолойтой тэрээр өөртөө тэсрэлт хийн сүүлийн үед эрч хүчтэй уран бүтээлүүд гаргах болсон бөгөөд дүр төрхөө хүртэл өөрчлөн тод өнгийн үсээр гангарах болсон. Дуучин бүсгүй биеийн жиндээ анхааран спортоор идэвхтэй хичээллэн түүндээ ч шунан дурласан байна.

Үүнийгээ ч өөрийн уран бүтээлдээ тусган шинэхэн клипэндээ тулаанч эмэгтэйн дүрийг бүтээжээ. Эрч хүч нэвт шингэсэн “Silentium” хэмээх энэхүү уран бүтээл дээр түүнтэй нүүр хувиргагч Хос-Эрдэнэ ажилласан аж.

Нүүрэн дээрх шарх сорви нь яг л жинхэнэ мэт харагдах бөгөөд түүнийг “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагч гэдгээр нь олон нийт сайн мэднэ.

Түүний шинэ цомог ирэх онд худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний уран бүтээлээрээ ийнхүү тэсрэлт хийж өөрийгөө өөр өнцгөөс харуулсан байна.

Түүний цоо шинэхэн уран бүтээлийг ЭНД дарж үзээрэй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!