Би төрсний дараах цус багадалтаа ингэж эмчилсэн!

Бидний бие оргинизмд хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж цус шүү дээ. Харин энэ нь байх ёстой хэмжээнээсээ багасах, эсвэл өтгөн байснаар арьсыг гундааж, давхар эрүүл мэндэд ч мөн асар сөргөөр нөлөөлж байдаг. Харин би дараах хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр энэ асуудлаасаа гарч чадсан юм.

1. Улаан лооль

Тус жимс нь төмөр болон витамин С амин дэмээр баялаг учраас цусыг төлжүүлдэг.

2. Бөөрөлзгөнө

Төмрийн агууламжаараа бусад жимс, хүнсний бүтээгдэхүүнээс хамаагүй их юм. Мөн түүнчлэн уургийн өндөр агууламжтай тул гемоглобин буюу цусан дахь улаан эсийн түвшинг нэмэгдүүлнэ.

3. Үхрийн нүд

Төмөр болон уургаар баялаг тул цусыг төлжүүлж, таны гоо үзэсгэлэнг улам бүр тодруулна.

4. Тарвас

Амтлаг, шүүслэг энэ жимс нь цусан дахь гемоглибины түвшинг нэмэгдүүлж, цусыг төлжүүлдэг.

5. Нандин чавга

Чавга нь төмрийн түвшинг нэмэгдүүлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг тул салад, коктейлэнд хийж, амт оруулж болно. Сахарын агууламж өндөртэй учраас чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зөв.

6. Элэг

Элэг нь уураг, эрдэс, витамин, ялангуяа төмрөөр баялаг байдаг. Хамгийн сайн сонголт бол шинэхэн үхрийн элэг юм. Учир нь энэ нь витамин С-гээр баялаг.

7. Гүнжидийн үр

Гүнжидийн үр нь төмөр, зэс, цайр, фосфороор баялаг төдийгүй хоолонд амт нэмдэг. Иймд өдөр тутамдаа тогтмол хэрэглэсэн ч болно.

8. Бууцай

Бууцайг хоолонд хийхэд тохиромжтой бөгөөд төмрөөр баялаг байдаг. Энэ нь шим тэжээл сайтайгаас гадна, биед хурдан шингэнэ.

9. Уураг

Уураг, төмрөөр баялаг учраас самар нь цагаан хоолтнуудад хамгийн тохиромжтой. Та өөрийн идэх дуртай салад эсвэл амттандаа самрыг оролцуулж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!