Аав минь энэ бэлдмэлийг уугаад, шөнө цурам ч сэрэхгүй, яг л нялх хүүхэд мэт унтах болсон!

Стресс, ажлын ядаргаа, агаарын бохирдол зэргээс болж шөнийн турш бидний нойр хулжиж, тайван амгалан унтахад саад болсоор байна. Хэрэв шөнөдөө тайван, бат бөх унтаж чадахгүй бол маргаашийн ажил алдагдаж, бие хүртэл сульддаг шүү дээ. Ингээд жортойгоо танилцъя!

1. Орц:

  • 1 цайны халбага кокосын тос
  • 1/4 цайны халбага зөгийн бал
  • 1/8 цайны халбага далайн давс

Эдгээр 3 найрлага нь таныг шөнийн турш амгалан, бат бөх нойрсоход туслах учиртай. Түүнчлэн стрессийг бууруулж, гормоны тэнцвэрийг хадгалах, кортисолын хэмжээг багасгана.

2. Хийх арга:

Юун түрүүнд, та кокосын тос болон зөгийн балыг жижиг аяганд хийж, дээр нь давсаа хийх хэрэгтэй. Орцуудаа хооронд нь сайтар хутгана. Ингээд бэлтгэсэн зуурмагаасаа унтахаас өмнө 1 цайны халбагаар ууж, араас нь ус уугаарай. Эсвэл:
Кокосын тосон дээрээ давсаа хийж хутгасны дараа, араас нь зөгийн балтай ус уусан ч болно.
Хэрэв шөнө дунд гэнэт сэрээд унтаж чадахгүй байвал, бэлдмэлээсээ ахин 1 халбагыг ууж, араас нь багахан ус уугаарай.

3. Бэлдмэл хэрхэн үйлчилдэг вэ?

Кокосны тос: Биеийг эрч хүчээр тэтгэж, шөнийн турш тайван амгалан нойрсоход тусална. Мөн өлсөх мэдрэмжийг дардаг тул шөнө өлсвөл 1 цайны халбагаар багаханыг уугаад унтаж болно. Түүнчлэн энэ нь цусан дахь сахарын түвшин ихсэх, нойргүйдэлтэй эрчимтэй тэмцдэг.

Зөгийн бал: Мөн л шөнө тайван амгалан унтаж амрахад тусалдаг. Элгэнд ирэх ачааллыг багасгаж, стрессийг бууруулна.
Давс: нь стрессийн гормоний хэмжээг бууруулдаг. Мөн тайвшруулах үйлчилгээтэй тул дээрх орцуудыг дэмжиж ажилладаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!