Хүүхдүүддээ сахаргүй, органик “зефир” хийж өгөөрэй! Шүдэнд наалдаж, өвтгөхгүй дээр нь салахын аргагүй амттай

Ирэх баярын өдрүүдээр өхөөрдөм бяцхан үрсдээ салахын аргагүй амттай, сахаргүй органик зефир хийж өгөөрэй! Шүдэнд наалдаж өвтгөхгүйн дээр баярын ширээг тань гайхалтайгаар өнгө нэмж, чимнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэт их сахарын хэрэглээ нь, ой тогтоолтыг удаашруулж, тархины үйл ажиллагааг доголдуулдаг. Мөн биед хавдар үүсгэх, түүнийг тархаахад нөлөөлдөг. Илүүдэл жин, зүрхний хэм алдагдах зэрэг олон талын сөрөг нөлөөтэй тул, сахарын хэрэглээгээ хянах нь зүйтэй.

1. Орц

  • 1/2 халбага желатин
  • 1/2 аяга хүйтэн ус
  • 1/8 цайны халбага давс
  • 1/2 цайны халбага ваниль
  • 1/2 аяга зөгийн бал

2. Хийх арга:

1/4 аяга хэмжээтэй усыг наалддаггүй саванд хийж, дээр нь желатинаа жигд тарааж хийнэ. Ингээд үүн дээрээ давс болон зөгийн балаа хийгээд дундаж хэмд халаана.Бэлэн болсон халуун сиропоо гараагаа зуурна. Эсвэл бялуу зуурагчинд хийж, хөөсөртөл нь хутгана. Дээр нь ванилла хийж өгөөрэй. Үүнийгээ хэвэнд хийж хөргөсний дараа бүрэн хатсаны дараа салгаж аваарай. Ингээд л амтлаг зефир бэлэн болох нь тэр…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!