Миний харсан 5 хүн тутмын 4 нь нүхжилттэй байдаг. Гуйж байна, энэ аргаар нүхжилт, хар батганаасаа салаач!

Хүн өөрийн сул талаа хүнээс хамгийн их хайж, анзаардаг юм шиг санагддаг. Миний хувьд хамран дээрээ хар батга ихтэй, нүхжилттэй. Тийм болохоор хүмүүсийн хамрыг онцолж хардаг гэх юм уу даа.

Харин энэ асуудлаасаа ямар энгийн аргаар салж чадсан учраас та бүхэндээ ч бас хуваалцъя гэж бодлоо. Хар батгатай, нүхжилттэй хүмүүс олон шүү дээ. Та бүхэн энэ аргаар хар батганаасаа салж, цэвэрхэн тунгалаг арьстай болоорой.

Танд хэрэг болох зүйлс бол ердөө нимбэг, ус, давс

Нэг халбага далайн давс, тал халбага нимбэгний шүүс, нэг халбага усыг хольж зуурна.

Үүнийгээ хар батгатай хэсэгтээ түрхэж, тойрог чиглэлээр үрээрэй. 2-4 минут тасралтгүй үрнэ. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угаана. Боломжтой бол мөсөөр хамраа арчихыг зөвлөе. Энэ нь нүхжилтийг агшаахад тус болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!