Компьютер хэрэглэдэг хүн бүрийн заавал мэдэх ёстой, цаг хэмнэх үйлдлүүд
facebook

Компьютер хэрэглэдэг хүн бүрийн заавал мэдэх ёстой, цаг хэмнэх үйлдлүүд

21-р зуунд хөл нийлүүлэн алхаж буй хүн бүхний заавал мэдэх ёстой компьютерийн үйлдлийг хялбарчилсан хэдэн гар командыг та бүхэндээ зааж өгье!

1. Ctrl + T шинэ цонх нээх

Олон брөүвсэртэй зэрэг ажиллаж байхдаа та ердөө гарын доорх командаар шинэ цонх нээж чадна. Үүнд хулгана ашиглах шаардлага ер байхгүй юм шүү. Хэрэв та Масbook ашиглагадаг бол ctrl-ын оронд command товчийг дарах хэрэгтэй.

2. Хайсан бүхнээ “Google”- ээс

Заавал мэргэжлийн хүн дээр очихийн оронд шаардлагатай мэдээллийг “Google”- ээс хайхад гараад л ирнэ. Мэдээж танд тодорхой хэмжээний хэлний мэдлэг шаардагдана.

3. Доллар солиулахад ч мөн “Google”- ээс

Гадаад дотоодын улс оронд байхдаа та долларын ханш шилжүүлэх, эсвэл ханшийн мэдээллийг авахыг хүсвэл зайлшгүй банк явах шаардлагагүй. Харин оронд нь “Google calculator” ашигласан нь илүү хялбар.

4. Airplane mode

Зарим хүмүүс тус тохиргоог зөвхөн онгоцон дотор хийх ёстой хэмээн ойлгодог. Гэвч та тохиргоог хийснээр лаптопныхоо цэнэгийг хэмнэж чадна. Тус тохиргоо нь компьютерийн цэнэгийг хамгийн их бардаг зүйлсийг унтрааж өгнө.

5. Alt + click

Хэрэв та компьютер дээрээ ямар нэг зураг татахыг хүсвэл Alt + хулганы зүүн талын кнопыг дарж өгөөрэй. Үүнийг хийхийг тулд заавал, олон үйлдэл хийх шаардлагагүй. Ялангуяа олон зураг татахад энэ нь цагийг хэмнэж өгдөг.

6. IP хаягаа нуух

Компьютерийнхээ IP хаягийг нуувал, хэн ч таны байршлыг олж чадахгүй. Эхлээд та цахим хөтчөөс VPN программыг татах хэрэгтэй. Ингэвэл PeerBlock –ийг татаж чадна. Ингээд л та өөрийн IP хаягаа хялбархаан нууж чадах юм.

7. “f-lux” татах

Ингэснээр та дэлгэцийнхээ гэрэлийг автоматаар тохируулж чадна. Өдөр болон шөнийн горимд шилжүүлснээр, та өөртөө тав тухтай байдлаар ажлаа хийж чадна.

8. Дэлгэцэн дээр аль болох битгий хатгал

Ямарваа татаж авсан зураг, зүйлсийг дэлгэцэн дээр хадгалснаар таны компьютерийн хүчин чадлыг бууруулдаг. Тиймээс илүү цэгцтэй байдлыш цогцлоогоорой.

9. WIFI хэн хулгайлаад байгааг олох

Хэрэв таны wifi хурд байгааг хэмжээнээсээ хангалтгүй санагдаж байвал, “who is on my wifi” программыг татаж, компьютертээ суулгаарай.

10. Устгасан файлаа сэргээж болно

Хэрэгтэй файлаа санаандгүй байдлаар устгаж, хогийн саваа ч мөн устгасан бол, “recuva” хэмээх программыг татаж суулгаарай. Энэ нь устгагдсан зүйлсийг эргэн сэргээхэд тус болох нь лавтай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!