Өвлийн улиралд ханиад хүрэхгүй байх, батлагдсан аргууд

Нэгэнтээ л бид эрс тэрс уур амьсгалтай, хүйтэн цаг уурын нөхцөлд амьдардаг тул, биеийнхээ эсэргүүцлийг сайжруулж аль болох өвдөхгүй байхыг хичээх нь зүйтэй. Ингэж чадвал та дахиж ханиад хүрэхгүйн дээр, бие тань илүү чийрэг болно.

1. Зузаан биш дулаан хувцасла!

Хүмүүс дулаахан явна гэдгийг хэт зузаалахын нэр хэмээн ташаа ойлгодог. Гэвч хэт зузаан, биед эвгүй памбагар хувцас нь эсрэгээрээ таныг хөлөргөж, хатгаа авахуулах бас нэгэн шалтгаан болдог. Түүний оронд сул, цэвэр хөвөн даавуун эсвэл ноолууран хөлөргөхгүй хувцсыг өмсөөрэй. Бариу хувцас эсрэгээрээ таныг дааруулах болно гэдгийг санах нь зөв.

2. Витамин С дархлаа дэмждэггүй

Хүмүүсийг ажиглаад байхад дархлаа сайжруулдаг гээд олон төрлийн амин дэм, витамин С г яг л чихэр шиг ихээр хэтрүүлэн уух гээд байгаа нь ажиглагддаг. Гэвч олон витаминийг замбараагүй ихээр хэрэглэвэл, эсрэгээр биеийн дархлааг сулруулдаг. Харин түүний оронд шинэ жимс жимсгэнэ идэж хэвшээрэй.

3. Шингэн сайн уугаарай!

Өвлийн цагт бид зуныг бодоход харьцангуй бага хөлөрдөг тул, нэг их ус уугаад байдаггүй. Гэхдээ хэрэв та эрүүл байж, өвчлөхгүйн тулд өдөрт дор хаяж 5 аяга ус ууж байгаарай. Ингэж чадвал, ханиад хүрсэн ч харьцангуй хөнгөн тусна. Ядаж л илүүдэл жингүй, эрүүл амьдрахад тусална шүү дээ.

4. Хөдөлгөөн ч мөн чухал

Хүйтэн өдрүүдэд учиргүй гарч гүйгээд байх нь хэцүү ч, та гэртээ байхдаа ч хөдөлгөөнтэй байгаарай. Эсвэл гэртээ байхдаа дасгалын бичлэг аваад дагаж хийж, биеэ чийрэгжүүлж болно шүү дээ. Гадуур гарахдаа аль болох алхсан ч болно. Өөрт таалагдсан арга барилаар аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй.

5. Хангалттай хэмжээгээр нарны илчийг мэдэр

Өвлийн салхигүй дулаан өдрүүдэд гэр бүл хайртай дотны хүмүүстэйгээ агаар салхинд гарч, нарны дулаан илчийг мэдрэх сайхан шүү дээ. Цана чаргаар гулгаж, амралтын өдрүүдээ илүү адал явдалтай, сайхан өнгөрүүлээрэй.

6. Тайван унтаж амрах нь ч мөн эрүүл байхад тустай

Бид сайн унтаж амарч чадахгүйгээс болоод бие өвдөж, ядаргаанд орчихдог. Тиймээс та ажил амралтаа зохицуулаад, боломжтой цагаараа юуны ч тухай бодолгүй, тэжээвэр амьтнаа тэврээд сайхан амраарай. Эсвэл их ажлын дундуур 20 минут ч болов амсхийн, нүдний чилээгээ гаргахад гэмгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!