Солонгос охид шиг өөгүй, толигор арьстай болмоор байна уу? Тэдний нууцыг дэлгэж байна!

Ази охид, тэр дундаа Солонгос бүсгүйчүүдийн арьс нь үнэхээр торгомсог, чийгшил сайтай байдаг шүү дээ. Энэ нь мэдээж цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалах ч, хамгийн гол нь тэдний арьс арчилгаатай салшгүй холбоотой байдаг. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Өдөр бүр арьсаа арчилдаг

Чанартай гоо сайхны бүтээгдэхүүнээр өдөр бүр арьсаа арчилж, хангалттай хэмжээний чийгшил өгөх нь тэдний сайхан арьстай байхын хамгийн эхний нууц аж. Тэд өөрсдийн нас насанд тохирсон арчилгааг хийж чаддаг бөгөөд үүнд цэвэрлэгээ хамгаас чухал байдаг гэнэ.

2. Арьсан дахь цусны эргэлтийг сайжруулах иллэг хийх

Солонгос улсад охид бүр жаахнаасаа нүүрэндээ иллэг хийх, цусны эргэлт сайжруулах апаратанд орох, аль эсвэл гар массажны төхөөрөмж ашиглан, нүүрэндээ иллэг хийдэг. Ингэснээр нүүрэн дэх цусны эргэлт сайжирч батга, элдэв асуудал үүсэх нь бага бөгөөд зөв төрхтэй байхад нь тусалдаг.

3.  Арьсандаа их хэмжээний чийгшил өгөх нь чухал

Арьсыг өнгөлөг толигор, өө сэвгүй, залуу төрхөө удаан хадгалахад ампул чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь яг л серум шиг боловч, түүнээс хэд дахин илүү чийгшлийг өөртөө агуулдаг. Ердөө хэдхэн дуслыг хэрэглэхэд арьс хангалттай хэмжээгээр чийгшдэг байна.

4. Арвайн цай арьсанд сайн

Сайн анзаарч байсан бол Солонгост хоолны газруудад арвайн цай үнэгүй өгдөг. Маш ер бусын өвөрмөц амттай тус цай нь арьсыг сайхан байлгахад ихээхэн хувь нэмэр оруулдаг байна. Тэд бүр жаахан байхаасаа л эхэлж арвайтай цайг өдөр бүр их хэмжээгээр ууж хэрэглэдэг. Энэ нь илүүдэл жинг ч мөн хасах сайн нөлөөтэй аж.

5. Унтаж байхдаа ч арьсаа арчлахаа мартахгүй

Өдөр бүр нүүрээ сайн цэвэрлэсний дараа тэд нүүрэндээ унтлагын маск түрхээд унтдаг. Энэ нь шөнийн турш арьсыг маш сайн амраахаас гадна, чийгшүүлж, илүүдэл тослогийн хэмжээг ч мөн зохицуулдаг. Өглөө босоод л нүүрээ угааж, суурь бүтээгдэхүүнээ хэрэглэдэг байна.

6. Урууландаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэж чаддаг

Уруулын ихэнх бүтээгдэхүүн нь таны арьсыг хуурайшуулж, хагаруулдаг. Үүний тулд тослог, тогтоц сайтай уруулын будгийг хэрэглэхийн дээр, уруулаа гуужуулж сурах нь чухал. Түүнээс гадна будах будганыхаа өнгийг ч мөн сайн тааруулж чаддаг тул, овор багатай, үзэсгэлэнтэй харагддаж чаддаг байна.

7.  Эссэнзийг өдөр бүр хэрэглэж сур

Эссэнз болон ампулыг гоо сайхны бүтээгдэхүүний хажуугаар заавал хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та арьсны чийглэг байдлаа илүү удаан хадгалж, залуу төрхөө хэвээр нь хадгална гэсэн үг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!