Нүдэн дээр гарсан өвдгийг өдөрт нь эмчлэх үр дүнтэй аргууд

Нулимсны сүв болон нүдэнд бохир орох, аль эсвэл бактерийн халдараас болж нүдэн дээр өвдөг гарах нь бий. Энэ нь нэг их зовиуртай биш боловч, таны гоо үзэсгэлэнд сөргөөр нөлөөлнө. Тэгвэл та дараах аргуудыг туршиж, шөнийн дотор гарсан нүдэн дээрх өвдөгнөөсөө салж чадна.

1. Бүлээн жин тавих

Нүдэн дээр гарсан өвдгөн дээр бүлээн жин тавьснаар тухайн хэсэг газрыг тайвшруулж, хавдрыг ч мөн үр дүнтэй буулгана. Ийнхүү 10-15 минут жин тавьсны дараа жингээ аваарай. Хэт халуун жин тавьбал, нүдний даралт ихэсгэх эрсдэлтэйг санаарай.

2. Цайны идээ

Хэрэглэсэн ногоон болон хар цайныхаа идээг шууд хаялгүй, бүлээн усанд дүрж зовхиндоо жин тавиартай. Ингэснээр нүдний хадвар буурах, цагирган хүрээг ага болгох, өвдгийг даамжруулахгүй алга болгоход сайнаар нөлөөлнө.

3. Хүйтэн жин

Бүлээн жин тавьсан шиг, хүйтэн жинг сөөлжлөн тавьж өгвөл, нүдний хавдар харих, өвчин намдаахад сайн нөлөөтэй. Үүний тулд мөс ашиглаарай. Мөсний гадуур даавуун алчуур ороогоод жин тавибал, нүдийг хэт хүйтнээр хайрахгүй.

4. Гарын ариун цэврийг сайтар сахь

Гараа бактерийн эсрэг савангаар угааж, аль болох нүдээ нухалж, түүнд хүрэхгүй байхыг хичээгээрэй. Мөн нүүрээ ч халдваргүйжүүлэх зорилгоор савандаж угаах нь бактер хурдан үгүй болж, нүдний өвдөг хурдан эдгэхэд тусалдаг.

5. Эдгэртэл нүдээ будах хэрэггүй

Хэрвээ та нүднийхээ өвдгийг түргэн эдгээхийг хүсч байвал, аль болох нүдээ будах гэж яарсний хэрэггүй. Энэ нь байдлыг бүр дордуулж мэднэ. Тиймээс нүдээ эдгэртэл, будаггүй яваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!