Үтрээний булчин чангалах кегелийн дасгалыг 1 сар хийснээр таны биед яг ямар өөрчлөлт гарах вэ?
facebook

Үтрээний булчин чангалах кегелийн дасгалыг 1 сар хийснээр таны биед яг ямар өөрчлөлт гарах вэ?

Нэн ялангуяа 2 болон түүнээс дээш төрөлтийн дараа бүсгүйчүүдийн үтрээний булчин суларч, давсгаа барьж дийлэхгүй болох, шээс задгайрах түүнчлэн дотно харилцаанаас таатай мэдрэмж авч чадахгүйд хүрдэг. Тэгвэл бид танд үтрээний булчин чангалах кегелийн дасгалыг 30 хоногийн хугацаанд тасралтгүй хийвэл яг ямар нөлөөтэй тухай мэдээллийг хүргэе.

1. Тус дасгал нь зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй, эрчүүдийн шээс, давсагны үйл ажиллагаа алдагдахад сайн нөлөөг үзүүлдэг. Эрчүүдийн хувьд нас ахиад ирэхээд шээс задгайрах эрсдэл, бүсгүйчүүдээс илүү өндөр байдагтай холбоотой. Ханиах, найтаах, инээх үед шээс задгайрч, дотуур өмдийг норгох нь мэдээж хэнд ч сайхан санагдахгүй. Тиймээс тус дасгалыг та өдөр бүр тасралтгүй хийснээр шээс задгайрах асуудлаа шийдээд зогсохгүй, эрчүүдийн бэлэг эрхтний хөвчрөлт сайжирч, дур тавилтын хугацаа уртасдаг.

2. Харин бүсгүйчүүдийн хувьд төрсний дараа, сав үтрээ чангалах зорилгоор ихэвчлэн хийдэг. Мөн ялгаагүй шээс задгайрах асуудлыг шийдэж өгөхөөс гадна, дотно харилцааны үеэрх сэрэл, мэдрэмж нэмэгдэж, хувийн амьдралд ч мөн таатай үр дүнгүүд мэдрэгдэх болно.

3. Харин одоо би та бүхэнд тус дасгалыг хэрхэн зөв хийх аргачлалыг зааж өгье!

  • Юун түрүүнд та шээх үедээ булчингаа удирдаж, мэдрэх хэрэгтэй. Шээж байхдаа шээсээ барих, эргээд хэвийн болгох замаар үтрээний булчинг хэрхэн агшиж, сунаж байгааг мэддэг болно.
  • Нэгэнт сурсан үедээ зөвхөн бие засахдаа бус, хаана ч хэзээ ч хийсэн болно. Булчингаа илүү сайн мэдрээд, сураад эхэлбэл шээсээ барих хугацаагаа ч мөн сунгаад, илүү удаан барьж сурах гээд хичээгээрэй. Ойролцоогоор 5 хүртэлх секунд барьж, суллана.
  • Нэг удаад 20-30 удаа дунджаар өдөрт 4 удаагийн давтамжтай хийх нь дасгалын үр дүнг сайжруулдаг. Хүссэн үр дүндээ хүрэхэд таниас багагүй хичээл зүтгэл, тэвчээр гарах тул хүлээцтэй байхыг хичээгээрэй.

 

error: Мэдээлэл хамгаалагдсан !!