Тэр насан туршдаа зөвхөн үүнийг хэрэглэж байгаа. Тийм ч учраас 50 настай ч, 20-той мэт харагдаж чаддаг. Одоо би ч түүний аргыг хэрэглэдэг шүү!

Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар одоо ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг хүргэж байна. Мөн энэ нь таны эрүүл мэндийн аврагч байх төдийгүй ялангуяа ходоод гэдэсний шархлаа, өвчлөл зэргийг анагаах тустай юм.

Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй.

Хэрхэн бэлтгэх вэ?:

Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана. Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг. 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно.

Будааны шүүсээр үсээ арчлах

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно. Будааны шүүс бэлтгэхдээ дээр дурдсан аргыг ашиглаж, шүүсээ бэлтгэх бөгөөд үүний дараа үсээ угаахдаа эсвэл зайлахдаа хэрэглээрэй. Хэдхэн удаагийн хэрэглээний дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Будааны шүүс гэдэс ходоодонд нөлөөлнө

Будааны шүүсийг хүйтнээр эсвэл халуунаар уух эсэх нь чухал биш. Том, жижиггүй гэдэс гүйлгэсэн үед маш үр дүнтэй, тэр ч бүү хэл гэрийн тэжээвэр амьтны гэдэс хямрахад хүртэл өгдөг. Зөвхөн гүйлгэлт зогсоохгүй бие махбодийг амин дэм, эрдэс бодисоор хангана.

Гэдэсний өвчлөлийн үед будааны шүүс уухаас гадна ходоодны шархны үед ч хэрэглэж байна. Будааны шим тэжээлийг бүрэн авахын тулд болгоогүй шүүс хэрэглэх хэрэгтэй. Саяханы нэгэн судалгаанаас харахад, будааны шүүс нь ходоодны хана хамгаалдаг, үрэвсэлтэй тэмцдэг гэж тогтоосон байна. Үүнээс гадна хүүхдийн ходоодны шархыг анагаах чадалтай гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!