Шинэ он гарахаас өмнө гэдсээ “нэг” сайхан цэвэрлэчих үү?

Шинэ он хаяанд ирчихжээ. Хүн бүхэн л байгууллага, хамт олныхоо шинэ жилд орох гэж яаран, аль байдгаараа гоёж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ гэдсээ нэг сайн цэвэрлээд, баяртаа очвол гэдэс ядаж багасч, бие цэгцэрдэг шүү.

Өнгөрсөн жил идэж уусан бүхнээ гадагшлуулж, он гарахаас өмнө гэдсээ нэг цэвэрлээд аваарай. Бид та бүхэндээ хамгийн энгийн боловч үр дүнтэй аргыг хуваалцаж байна. Эргэлзэх зүйлгүй туршаад үзэхийг зөвлөе.

Орц:

  • Алим – 1 ширхэг
  • Чиа үр – 1 халбага
  • Маалингын үр – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Ус – 1 сткан

Хийх арга:

Чиа үрээс бусад орцуудаа блендэрт хийж эргүүлээрэй. Бэлдмэлээ блендэрээс гаргаж, шилэн саванд хийгээд, одоо харин чиа үрээ нэмж хутгана. Үүнийгээ 5 минут байлгасны дараа ууж хэрэглэх боломжтой. Та үүнийг өглөөдөө ууж байвал тун сайн бөгөөд гэдсийг цэвэрлэж, хамаг муу муухай бүхнийг тань гадагшуулах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!