Холын хараа муутай би нэг хэсэг шил, дараа нь линз зүүж байгаад, эцэстээ хараа тэглүүлэх хагалгаанд орохоор шийдээд байсан. Харин тэр хагалгаатай дүйцэхүйц үр дүнтэй нэг арга олсон минь намайг аварсан шүү!

Хараа муудах нь өнөө үед энгийн үзэгдэл болжээ. Би өөрөө ч хараагаараа гайхуулаад байх зүйлгүй, яагаад гэвэл би ойрын хараа муутай. Сургуульд байхад л анхны шинж тэмдэг илэрсэн: үдээс хойш ээлжинд явдаг болсноос хойш оройн цагаар чийдэнгийн гэрэлд хичээлээ хийхэд хүргэсэн юм.

Өвлийн цагаар гэрлээ эрт асаана, заримдаа лааны гэрэлд ч хичээлээ хийдэг байж билээ. Дараа нь их сургуульд орлоо. Тэгэхэд арай ч шил зүүж эхлээгүй байсан үе, гэхдээ хараа бүрэлзээд л… Хичээл, дипломын ажил, магистр… Дараа нь ажилд орлоо, компьютерийн ард удаан цагаар сууна.

Ажлын өдрийн дараа нүд ихээр өвдөж эхэллээ, нарны гэрэлд гарахад нүд анилдаж нэг хэсэгтээ байгалийн гэрэлд дасахгүй зовооно. Нүд ч багагүй аргаж хатна. Харин нэг аргыг олж мэдэж авсан минь намайг хараа муутай байхын зовлонгоос салгасан юм. Тийм учраас та бүхэндээ бас энэ аргыг хуваалцахаар шийдлээ.

Тэгвэл таны харааг аварч сайжруулах зүйл бол гүргэм цэцэг юм. Энэ нь чухам ямар ид шидтэйг танд дуулгая.

  1. Экологийн цэвэр бүтээгдэхүүн.
  2. Хүн амын хот тосгодод суурин амьдрах явдал ихсэхийн хамт биеийн хөдөлгөөний дутагдал, орчны бохирдол даган өсч улмаар хэт таргалалт, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгдэх нөхцөл бүрдэж байна. Гүргэм нь эмийн, гоо сайхан, гудамж талбайн чимэглэл, нисдэг сүргийн бэлчээр, хүнсний болон ахуйн тосны чиглэлээр ашигладаг маш үнэтэй ургамал юм.
  3. Монгол эрдэмтэд, судлаачид 20 гаруй жилийн хөдөлиөрийн үрээр энэ ургамлыг Монгол оронд нутагшуулж тариалан түүхий эдийг боловсруулан зах зээлд гаргалаа. Эхний авч уусан хүмүүс өвчин зовиураасаа салж баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Энэ ургамлыг олон улс оронд аль эртнээс хэрэглэж ирсэн түүхийн урт хугацаатай баялаг туршлага бий.
  4. Харааг тогтворжуулж, цаашлаад бага багаар сайжруулан, таны харааг хэвийн байдалд шилжүүлнэ.

Орц:

  • Гүргэм – 1 гр
  • Ус – 1 стакан

Бэлтгэх арга:

Усаа буцалгаж, дээр нь гүргэмээ хийж хэсэг гал дээр буцалгана. Хэрэв та хүсвэл багахан зөгийн бал нэмээд амт оруулж болно. Үүнийгээ орой орондоо орохдоо ууж байгаарай. Энэ нь таныг тайван унтахад туслах төдийгүй харааг сайжруулах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!