Ердөө 7 хоног энэ орцоор нүүрээ угаагаарай. Сэвх, үрчлээ ор мөргүй арилах болно!

Эмэгтэй хүн бүр арьсаа мөнхийн залуу, гэрэлтсэн, толигор болгохыг хүсдэг. Харамсалтай нь ийм байхад их урт хугацаа шаарддаг. Элдэв янзын химийн найрлагатай бүтээгдэхүүн, орчны тойрны бохирдлоос үүдэж бидний арьс үргэлж гэмтэж, өнгөө алдаж байдаг.

Мөн бидний амьдралын хэв маяг арьс үрчлээтэх, толбо үүсэх, арьсны амьсгалах нүх бөглөрөх шалтгаан болдог байна.

Охид бүсгүйчүүд ихэнхдээ дэлгүүрээс гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн авч, арьсаа арчилдаг. Тэдгээр найрлагандаа химийн бодис агуулдаг учир арьсыг бүр ч илүү гэмтээх нь бий.

Хүнсний сод батга гарахаас сэргийлж, арьсны эрүүл байдлыг нэмэгдүүлнэ. Мөн шүдийг цайруулах үйлчилгээтэй байдаг. Содын бикарбонат нь арьсны pH-ийг тэнцвэржүүлдэг.

Мөн кокосын тос нь арьс арчилгаанд тохирсон хамгийн шилдэг сонголт юм. Энэхүү хэрэгцээтэй тос нүүрийг чийгшүүлж, нүхжилтийг цэвэрлэж, арьсан дахь тослогийг тэнцвэржүүлдэг байна.

Орц:

  • 1 цайны халбага хүнсний сода
  • 2 цайны халбага кокосын тос

Бэлтгэх арга: Жижиг саванд бэлтгэсэн зүйлүүдээ хийж, сайтар хутгаад нүүрэндээ түрхэнэ. Хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийгээд 5-10 минутын дараа бүлээн усаар нүүрээ угаана.

Кокосын тос арьсыг гүнээс нь чийгшүүлэх учир уг жорыг хэрэглэснийхээ дараа чийгшүүлэгч хэрэглэх шаардлагагүй юм. Эдгээр орцыг хаанаас ч олж авах боломжтойгоос гадна, байгалийн гаралтай бүтээгдэхүүн учир таны арьсыг гэмтээхгүй. Та үүнийг туршиж үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!