Талийгаач Чамин-Эрдэнийн эх Гэрэлхүү: Яг алуурчин бол Монголын улс төрчийн хүүхэд! Би ямар ч эргэлзээгүйгээр баримтуудыг дэлгэнэ!

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтээр түүнийг өндрөөс унаж амиа алдсан, гадны нөлөө байхгүй гэх мэдээллийг олон нийтэд өгсөн.

Харин энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн хохирогчийн ар гэрийнхэн хувийн мөрдлөг явуулж 3 хавтас дүүрэн нотлох баримт цуглуулснаа ээлж дараатайгаар олон нийтэд цацаад буй.

Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү тус хэргийг захиалгат аллага хэмээн зарлаад байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудасдаа:

“Хэрэг гардаг өдрийн жижиг том лифтний бичлэг бүлэг захиалгатай зэрлэгээр онц ноцтой хэрэг шевацарийн шүүх эмнэлэгт өмсөж явсан хувцасийн шинжилгээнд өгнө гэснээс хойш намайг бүтэн сайн өдөр хэрэгтнүүдийг нийтэд зарлана гэснээс хойш тэд Айж хавтаст хэргийг прокурорт шилжүүлж хавтаст хэргийг амиа хорлолт гэж хаах гэж байна.Хэд хоногийн ѳмнѳѳс тв сайтуудаар нийгмийн сэтгэлзүйг бэлдэж байгаад баяр цэнгээний үймээн дунд прокурорт шилжүүлэх нэрийдлээр хаах гэж байна гэж үзэж байна.

Монголын ТВ-үүдээр мэдээний доогуур урсдаг бичгэн мэдээгээр мѳрдѳн шалгалт дууссан прокурорт шилжүүллээ гэж олон явсан. Энгийн хүмүүст гоё сонсогдох ч энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гээд хаах гэж байгаа гэсэн үг

Тэгвэл бүтэнсайныг хүлээх шаардлагагүй боллоо. Хэрэв хавтаст хэрэг хаах л юм бол би эрчимтэйгэээр нотлох баримтуудыг нийдэт дэлгэх болно гэдгийг хатуу анхааруулж байна! Яг алуурчин бол 4 эрэгтэй, 2 эмэгтэй байгаагийн 1 нь Монголын улс төрчийн хүүхэд би ЯМАР Ч эргэлзээгүйгээр баримтуудыг хайр найргүй цацах болно. Яагаад өмгөөлөгч олдохгүй байгаа, яагаад хэвлэлээр амиа хорлосон болгоод байгаа, яагаад намайг хакердах гэж оролдов, яагаад миний Лайв-ыг гацаах болов, яагаад намайг гэрт 2 удаа хайж очив, яагаад шүүх эмнэлэгийн дүгнэлтийг удааж амиа хорлосон болгов, яагаад ар гэрээс нь гарын үсэг ч авахгүй Задланд оруулав, яагаад гэрчүүдийг болон хамсаатангуудыг Солонгос, Америк, Канад руу явуулав, яагаад зочин хаягнаас талийгчийг болон ээжийг нь намайг доромжлох болов гээд олон олон асуултын ард Улс төрчийн хүүхдийн ар гэр болон бусад хамсаатангууд нь олуулаа нийлж бүгдийг зохион байгуулж байгааг баримтаар дэлгэнэ!!!!!!!! (Бусад зарим баримтыг фейсбүүкт өмнө нь нийтэлсэн болно)

ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна.

Надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно!”

хэмээн бичжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!