Энэ аргаар та бүх төрлийн толбыг арилгаж чадна. Ганц толбоноос болж хайртай хувцсаа өмсөж чадахгүй болох нь гэж айх шаардлагагүй боллоо!

Хувцас, эд зүйл дээр тогтсон толбо “том асуудал” гэдгийг эзэгтэй нар сайн мэднэ. Өмсөх дуртай, “хайртай” хувцсаа санаандгүйгээр толбо болгочихвол яах уу. Материалаас нь хамаараад өөр өөр арга хэрэглэж, толбыг арилгаж, бүдгэрүүлж болох хэдэн аргыг танд санал болгоё.

  • Торгомсог, даавуун эдлэл дээр тогтсон тосны толбыг спирттэй уусмалаар арилгана. Бага зэрэг усан дээр нэг хоолны халбага нашатырын спирт, амны халбага глицерин хийгээд 10 минут байлгасны дараа уусмал бэлэн болно. Энэ уусмалаар тосны толбыг арилгаж, дараа нь цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй.

  • Хувцас, эд зүйл дээр тогтсон уруулын будгийн толбыг спиртээр, хумсны лакны толбыг ацетоноор арч. Ингэхдээ тухайн эдлэлийнхээ өнгийг өөрчлөхгүйгээр болгоомжтой арчих ёстой.

  • Арьсан эдлэл дээр толбыг бензинээр арилгаж болно. Мөн амны халбага нашатырын спирт, гурван халбага давсыг таван литр усанд уусгаж бэлтгэсэн уусмалаар арчиж арилгана.

  • Элгэн эдлэлийн толбыг ч мөн нашатырын спиртийн уусмалаар цэвэрлэнэ. Харин дараа нь содын уусмалаар сайн арчих хэрэгтэй.

  • Кофены толботой тулгарсан уу. Тэгвэл кофе, шоколад, какао зэргийн толбыг глицерин давсыг хольж дээр нь асгаад цэвэрлээрэй.

  • Харин зэвний толбыг нимбэгний шүүсээр арчиж, индүүдсэний дараа угаавал арилна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!