Энэ шинэ жилээр найзуудтайгаа заавал үзэх ёстой 10 кино

Найзуудаараа шинэ оноо гаргаж буй хүн бүхний заавал үзэх ёстой 10 киног та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү уран бүтээлүүд нь найзуудын үнэ цэнэ болоод ирэх оныхоо хүсэл мөрөөдлийг илүү тодорхой болгоход туслах нь лавтай.

1.Oceans 8 (Оушиний 8)

Дэбби Оушин болон түүний найз Дэнни нар 150 сая долларын үнэ бүхий очир эрдэнийн хүзүүний зүүлтийг хулгайлахаар төрөл бүрийн чадвар бүхий баг бүрдүүлнэ. Тэд үнэхээр хүссэн зүйлээ авч чадах болов уу. Та тус киног хамгийн хайртай найзуудтайгаа үзээрэй!

2. Girls Trip (Охидын аялал)

Хэдэн найзын адал явдалтай аяллын тухай өгүүлэх тус киноны үйл явдал бүр нь таныг дэлгэцийн өмнө хүлэх бөгөөд маш хөгжилтэй байх болно. Ялангуяа шинэ оноо найзуудын хамтаар өнгөрүүлэх бол та энэ киног заавал үзээрэй гэж зөвлөх байна!

3. Bridesmaids (Сүйт бүсгүйн гэрчүүд)

2011 онд бүтээгдсэн тус уран бүтээл нь хамгийн шилдэг инээдмийн кинонуудын нэг билээ. Сайн найзынхаа хуримын гэрчээр оролцож буй бүсгүйчүүдийн хөгжилтэй, элэг хөшөөм үйл явдлууд таныг хором ч уйдаахгүй.

4. First Wives Club (Анхны эхнэрүүдийн клүб)

Бүсгүйчүүдийн эрх, биеэ даасан байдлыг улам бүр нэмэгдүүлэх, инээдмийн жанрын тус уран бүтээл нь 1996 онд бүтээгдсэн. Бетте Мидлер, Диане Кеатон, Голди Наун хэмээх 3 бүсгүйн эр нөхрүүд залуу бүсгүйчүүдтэй дотносож, тэднийг хаях болно. Ижил хүсэл сонирхолтой бүсгүйчүүд эр нөхрүүдээсээ өшөө авахаар нэгдэх болно.

5. 9 to 5 (9-өөс 5)

Долли Партон, Жэйн Фонда, Лили Томлин хэмээх даргадаа дарамтлуулдаг 3 бүсгүйчүүд анхны эхнэрүүдийн клүбийг байгуулна. Ингэснээр тэд өөрсдийг нь зовоодог даргынхаа булхиаг илчлэн, шоронд хориулдаг. Тус уран бүтээл нь бүсгүйчүүдийн нөхөрлөл ямар ч хэцүү бэрхийг хялбархан даван туулж болдгийг харуулсан.

6. Sisterhood of the Traveling pants (Эгч дүүсийн аяллын өмд)

Та урьд өмнө таны болоод найзуудын тань биеийг төгс харагдуулах жинсэн өмд байгаасаа гэж хүсэж байгаагүй гэж үү. Энэ уран бүтээл нь үүний тухай өгүүлэх болно. 4 найз тэдэнд төгс тохирох жинсен өмдөөрөө холбогдож байгаа тухай гарна.

7. Mean Girls (Харамч охид)

4 найзын сонирхолтой, адал явдалтай, хөгжилтэй үйл явдлын тухай өгүүлдэг. Жинхэнэ үерхэл, хуурамч нөхөрлөл, атаа жөтөө гээд л охидын дунд өрнөдөг маш олон үйл явдлыг харуулна. Таны найзтайгаа заавал үзэх ёстой киноны нэг гэж үүнийг л хэлэх байна.

8. Whip It (Үзүүлээд өг)

Жижигхэн хотын эршүүд охидын нөхөрлөл, адал явдлын тухай өгүүлдэг. Охид өөрсдийн хүсэл мөрөөдлийн тухай хэрхэн тэмцэж байгааг маш хөгжилтэй, өмөрмөц байдлаар үзүүлж чадсан.

9.  Waiting To Exhale

90-ээд онд бүтээгдсэн тус уран бүтээл нь, 4 өөр амьдралтай Африк, Америк гаралтай бүсгүйчүүдийн эрчүүдтэй холбоотой харилцааных нь тухай өгүүлдэг. Тэдний ижил зовлон, бүсгүйчүүдийг эгч дүүс мэт дотно холбоотой болгодог.

10. A League of Their Own

Бэйсболын хорхойтой хүмүүсийн үзэх ёстой цөөн хэдэн киноны нэг юм. Хоёр бүсгүй дэлхийн хамгийн анхны бэйсболын мэргэжлийн лигт оролцохоор хичээх бөгөөд энэ зорилгодоо ч мөн хүрч чаддаг.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!