Олон цаг онгоцоор нисэхэд танд хэрэг болох зөвлөгөөнүүд

Мэдээж гадны улс орнуудаар аялж, юм үзэж, нүд тайлахыг хүсэхгүй хүн гэж хаана байх билээ. Аялах хэдий сайхан ч, онгоцоор олон цаг ниснэ гэдэг зарим хүмүүсийн хувьд хамгийн бэрх даваа болох нь бий. Ялангуяа “motion sickness” буюу хөдөлгөөнтэй зүйлээр удаан явж чаддаггүй хүмүүс гэж байдаг.

Тэдгээр хүмүүстээ зориулан, олон цаг онгоцоор нисэхэд анхаарах болон авч явах ёстой зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. Эдгээрийг хангаснаар та айдасгүй, аюулгүй зорьсон газраа хүрэх болно.

Гар цүнхэндээ юу авч явах вэ?

Ихэнх нислэгт 2 ширхэг гар тээш буюу жижиг цүнх мөн гар цүнх авч орохыг зөвшөөрдөг учраас урт нислэгт хэрэг болох зүйлсээ анхааралтай сонгох шаардлагатай. Мэдээж хамгийн түрүүнд удаан нислэгийн турш бие барьсан бариу жийнсэн өмд, өсгийтэй гуталтай суухыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор аль болох биедээ эвтэйхэн сольж өмсөх хувцас гар тээшрүүгээ хийгээрэй.

Эмэгтэй хүн ямагт сайхан харагдаж байх нууц бол цүнхэн доторх чамин зүйлс байдаг. Тэгэхээр гар цүнхэндээ өөрт хэрэгтэй зүйлсээ бэлдээд онгоцонд суусан байхад санаа зоволтгүй. Хамгийн түрүүнд онгоц бол бактер ихтэй бохир орчин гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.

Хэдийгээр цэвэрхэн мэт харагддаг боловч онгоц агаарт гарсан тохиолдолд онгоцны доторх агаарын чийгшил нь 1% болтлоо хуурай болж олон төрлийн нян үржиж, таны дархлааг дарангуйлахад амархан болдог.

Хамар ам нүдний бүх салстнууд хатаж нянгаас сэргийлэх чавдар нь буурдаг. Тийм болохоор хамгийн түрүүнд хувийн ариун цэвэр сахих бөгөөд та заавал гар ариутгагч авч явж байгаарай.

Ингээд үүн дээр нэмээд өөрийнхөө хэрэглэдэг BB юмуу CC кремийг ойрхон авах хэрэгтэй. Учир нь удаан нислэгийн хугацаанд та нүүрээ будаад огтхон ч хэрэггүй. Улам л таны сайхан арьсыг хуурайшуулж бохир оруулах учир сайхан чийгшүүлэгч суурь түрхээд, дээрээс нь BB кремээ нимгэхэн тавихад болно.

Агаар маш хуурай болох учраас таны гарын арьс, уруул хамгийн түрүүнд хатаж эхлэх болно. Тиймээс гарын тос болон уруул чийгшүүлэгчээ мартуузай. Мөн хөл дарагч аваад цүнхэлсэн байхад буруудахгүй.

Цагийг хэрхэн өнгөрүүлэх вэ?

Тэр урт хугацааны талд нь унтлаа гэхэд үлдсэн талд нь юу хийх билээ. Утас, тавлет, номоо ойрхон авч явах хэрэгтэй. Зарим олон улсын нислэгт утасны цэнэглэгч байхгүй байх тохиолдол байдаг учир зөөврийн цэнэглэгч таныг аврах болно. Гэхдээ хэт өндөр хүчин чадал бүхий зөөврийн цэнэглэгчийг зарим нислэгт хориглодог болохыг анхаара уу!!

Нисэхээсээ өмнө тус нислэгийн компаныхаа вэбсайтаар орж сануулага мэдээг нь заавал уншиж байх нь чухал. Хэн ч өөрийнхөө эд зүйлсийг онгоцны буудал дээр орхиод явахыг хүсэхгүй нь лавтай. Онгоцонд ямар гар цүнхтэй орвол дээр вэ гэжүү? Олон карма бариултай цүнхнээс татгалзаж аль болох том хэмжээтэй энгийн зай сайтай гар цүнх сонгоорой. Бүх зүйлээ нэг дор хийгээд явахад амар, амархан онгойдог гэхдээ цахилгаантай байвал илүү тохиромжтой.

Хэрхэн тухтай амрах вэ?

Ингээд та 13 цагийн амаргүй нислэгийг барахын тулд зайлшгүй унтах хэрэгтэй болно. Тиймээс зөөлөн дэр авч, хүсвэл нүдний хаалт, чихний бөглөө ч аваад явж болно шүү. Ингэх нь таныг илүү тухтай амрахад тусална. Мэдээж том онгоцнууд маш их чимээтэй байдаг. Тэр тусмаа далавчны ард талд суудал чинь таарсан бол дуу чимээ багасгагчтай сайн чихэвч байхад та дуртай кино болон дуугаа ямар ч асуудалгүй сонсоод явах болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!