Таны машинд хулгай орохоос сэргийлэх 12 арга: Эдгээр аргыг хэрэгжүүлвэл, хулгайчаас айлтгүй болно!

Автомашинаа харуул хамгаалалтгүй газар удаан хугацаагаар тавихгүй байх, дохиолол хийлгэх, машиндаа хүний нүдэнд үнэтэй эд зүйлсээ орхихоос татгалзахыг хичээгээрэй.

1. Үнэ бүхий зүйлсээ тэвшиндээ хадгал

Хулгайчид машин доторх зүйлийг авахаас хэзээ ч тэвшийг нь уудалдаггүй. Тиймээс хэрэв машиндаа үнэ бүхий зүйлс байлгах шаардлага гарвал, тэвшиндээ хийгээрэй гэж зөвлөе.

2. Үргэлж гэрэлтэй газар машинаа тавьж байгаарай!

Харанхуй, үзэгдэх орчин багатай газар машинаа тавих нь маш эрсдэлтэй. Хэн нэгэн таны машины цонхыг хагалан, хулгай орох магадлалтай. Тиймээс аль болох гэрэл гэгээтэй газарт машинаа тавьж байгаарай.

3. Радионыхоо нүүрийг авч байх

Зарим хулгайчид машины радио, хөгжмийг авах үүднээс машиныг тонох нь бий. Иймд та тэднээс сэргийлэхийн тулд машиныхаа радионы нүүрийг салгаад нуугаарай.

4. Машин дотор байгаа үнэ хүрэхүйц зүйлсээ ил тавихгүй байх

Ялангуяа цүнх, гар утас, тортой зүйлсийг ил тавих нь маш аюултай. Хулгайчид тэдгээр зүйлсийг харж, шунахайн сэтгэлээр машиныг нээх гэж оролдоно. Иймд тэдгээр зүйлсийг ил тавих хэрэггүй.

5. Цонхондоо бууруулагч авч наах

Ингэснээр хулгайч цонхоор дотор байгаа зүйлсийг сайн харж чадахгүй. Мөн дотор байгаа хүмүүсийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах болно.

6. Таны машинд байршил тогтоогч суурилуулсан эсэхийг шалгах

Хэрэв үнэтэй машин унадаг бол, хулгайчид таны байршлыг тогтоох үүднээс байршил тогтоогч суулгасан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хөдлөхөөсөө өмнө машины гадна талд ямар нэг гадны биет байгаа эсэхийг шалгахад гэмгүй.

7. Машиндаа хувийн мэдээлэл бүхий бичиг баримт орхихгүй байх

Та машин дотроо өөрийн болоод гэр бүлийн гишүүдтэй холбогдолтой хувийн мэдээлэл бүхий бичиг баримтыг байрлуулахгүй байх хэрэгтэй. Энэ нь таны болоод гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдалд хэрэгтэй.

8. Та машиныхаа шилэнд камер эсвэл дуут дохиолол суурилуулсан гэдгээ мэдэгдсэн бичиг нааж болно

Энэ нь хулгайчид таны машиныг оролдохгүй байх бас нэгэн шалтгаан болж мэднэ. Зөвхөн бичиг наагаад зогсохгүй, тэр хэмжээгээр машины аюулгүй байдлыг хамгаалах тоноглол хийлгээрэй.

9. Зарим машины марк, бусдаас илүү хулгайлагдах нь бага

Тоёото болон Самри маркын машинууд хулгай орох магадлал бусдаас өндөр байдаг байна. Иймд машиныхаа маркыг бодож, худалдан авах нь зөв.

10. Машин дотроо илүү түлхүүр байлгах хэрэггүй

Юмыг яаж мэдэхэв, шунахайн сэдлээр машин доторх эд зүйлсийг тань тонохоор цонх хагалан орсон жолооч, илүү түлхүүр байгааг олж харан, машиныг тань бүхлээр нь хулгайлах ч юм бил үү?

11. Байшингийнхаа гадна талд гэрэлтүүлэг хий!

Харанхуй орчинд байгаа машиныг хулгайчид тонох нь элбэг. Тиймээс гэрийнхээ гадна хэсэгт гэрэлтүүлэг хийж өгөөрэй.

12. Мөнгөө битгий ил тавь

Машин дотроо ил мөнгө тавибал хулгайчид мөнгийг авах гэж машиныг хагалан эвдэж орно. Иймээс ямар ч үед битгий ил мөнгө тавьж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!