Хүүхэд яагаад төрөхдөө өтгөн үстэй, зарим нь үсгүй байдаг вэ?

Та урьд өмнө нь бодож байсан уу. Зарим хүүхдүүд яагаад гил хөр өтгөн үстэй, зарим нь бүр үсгүй, эсвэл шингэн шар үстэй байдаг юм болоо гэж? Тэгвэл үүний учрыг хамтдаа олж мэдэцгээе!

Яагаад зарим хүүхдүүд өтгөн үстэй байдаг вэ?

Үсний өнгө, бүдүүн нарийн ширхэгтэй эсэх, өтгөн шингэн байх нь эцэг эхийн гень, яс үндэстэй холбоотой байдаг. Шингэн үстэй хосуудын хүүхдүүд ихэвчлэн нарийн ширхэгтэй, бор шар өнгөтэй байх нь бий. Эсвэл хосуудын нэг нь өтгөн нөгөө нь шингэн бол хүүхэд эцэг эхийнхээ аль нэгийг дуурайдаг.

Гэсэн хэдий ч, хосууд хоёулаа шингэн үстэй байсан ч шинэ төрсөн хүүхэд нь өтгөн хар байж болно. Хүүхдийн үс 2 нас хүртлээ шингэн, эсвэл цайвар өнгөтэй байж болно. Түүнээс хойш үсний бүтэц өөрчлөгдөж, илүү бүдүүн ширхэгтэй өтгөн, хар болж ирдэг.

Заримдаа нярай үедээ өтгөн, хар үстэй байсан ч 6 сар хүрсний дараа үс нь унаж, шингэрэн өнгө нь цайвар болсон байх нь бий. Энэ нь мөн л эцэг эхийн үсний бүтэцтэй холбоотой.

Хүүхдийн үс яагаад унадаг вэ?

Хүүхэд хөдөлгөөнд орж, хоёр тийшээ хөрвөөж эхэлснээр үс нь унаж эхэлдэг. Гэвч энэ нь хэвийн үзэгдэл. Хэдий унасан ч гэсэн үс нь төд удалгүй эргэн ургадаг тул, үүнд нэг их санаагаа чилээсний хэрэггүй юм.

Зарим эцэг эх хүүхдийн үсийг хуссанаар илүү өтгөн, шигү ургадаг хэмээн эндүүрч, үсийг нь хусах тохиолдол байдаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Үсийг хуссан ч хүүхдийн үсний бүтцийг өөрчилж чадахгүй.

Бага насны хүүхдийн үсийг хамаагүй оролдох, самнах, зулгааснаар үсийг шингэрүүлэх магадлалтай. Мөн эртний ярианд гардаг жирэмсэн эх, хүүхдээ хэвлийд байхад нь хоол, цайгаа хэт халуунаар нь идэж, уувал хүүхдийн үс шингэрдэг хэмээх үг ч мөн оргүй биш юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!