Хэрэв таны хувцасны шүүгээнд ийм хувцас байгаа бол яг одоо гаргаж хаяарай!

Хүн бүр хувцас загварын нарийн мэдрэмжтэй төрөхгүй шүү дээ. Тиймээс бид таны хувцасны шүүгээг аврах загварын “акулуудын” зөвлөгөөг хүргэе. Та эдгээрийг шүүгээнээсээ гаргаснаар илүү сайхан хувцас хийх зайтай болохоос гадна, бусад хүмүүс таны загварын мэдрэмжийг илүү өндрөөр үнэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд яг одоо гаргаж хаях 6 төрлийн хувцсыг нэрлэе.

1. Танд томддог эсвэл багаддаг өндөр өсгийт

Танд үнэхээр таалагддаг ч, томдсон эсвэл багадсан гутлаа яг одоо гаргаж хаяарай. Гутал тухгүй эсвэл тааламжгүй үед хүний ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлт буурч уур уцаартай болдог байна. Үүнээс гадна багадсан гутал хөлийг холгож, шархлуулах эрсдэлтэй тул болгоомж илүүдэхгүй юм.

2. Хуучин хувцсаа ахиж өмсөх

Та хэдэн жилийн өмнө алга болгосон гэж бодож байсан хайртай жинсээ оллоо гэж бодъё. Мэдээж танд тухтай таныг сайхан харагдуулдаг байсан учир та өмсөхийг хүснэ. Гэвч цаг хугацаанд элэгдсэн өвдөг, таазны хэсгийг яаж ч болохгүй шүү дээ. Зориудаар хуучирсан мэт харагдуулдаг шинэ хувцас, үнэхээр хуучин хувцас хоёрын ялгааг харж ийм хувцас аль болох сонгож өмсөхгүй байхыг зөвлөе. Учир ийм хувцас таныг цэвэрч бус гэсэн мэдрэмжийг бусдад төрүүлдэг.

3. Хуучирсан цүнх

Стилистүүдийн үзэж байгаагаар эмэгтэй хүн муу арьсаар хийсэн цүнх хэзээ ч авах хэрэггүй гэнэ. Үүний оронд сайн чанарын арьсан цүнх ганцтай байхад л олон жил хэрэглэх боломжтой. Хямдхан цүнх эмэгтэй хүний стиль имижийг алдагдуулаад зогсохгүй, ганцхан жилийн эдэлгээтэй байдаг тул маш муу худалдан авалтад тооцогддог гэнэ.

4. Сул загвартай жийнс хүн бүхэнд зохидоггүй

Хэдийгээр сул буюу бойфрэнд загварын жинс эмэгтэйчүүдийн дунд хүчээ авч олон бүсгүйчүүдийн дуртай хувцас болсон ч, заавал танд зохино гэсэн үг биш шүү дээ. Тиймээс өөрийн биеийн онцлогт тохируулан жинсээ сонгохыг зөвлөж байна.

5. Цагаан футболк цагаан л байх ёстой

Цагаан футболка, цамц бусад өнгийн хувцаснаас илүү арчилгаа шаарддаг. Гэхдээ цэвэрхэн мэдрэмж, сэрүүхэн байдал зэргээс шалтгаалан бид өдөр тутамдаа өмссөөр байдаг. Гэвч хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь футболканд ямар нэг толбо тогтсон хэсгийг нь гадуур хувцсаар халхлан өмссөөр байдаг. Гэхдээ ингэх нь та өөрийгөө болзошгүй эвгүй байдалд оруулж магадгүй учир шинийг авахыг зөвлөж байна.

6. Бөөсөрсөн цамц

Шүүгээ бүрийн мухарт нэг хуучин, тухтай ноосон цамц байдаг байх тиймүү? Хүйтэн өдөр, даарахаараа гаргаж ирээд өмсөхөд тийм цамц хамгийн сайхан нь… Гэхдээ хайртай цамцаа хаяхыг хүсэхгүй бол илүүдэл бөөсөрсөн хэсгийг нь нэг цэвэрлэчихээд өмсөхийг зөвлөе. Ийм цамцны бөөсийг ир сайтай сахлын татуургаар дээгүүр нь зөөлөн гүйлгэж хусахад маш хурдан цэвэрлэгдэж илүү хөвсгөр сайхан болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!