Толгой чинь шалтгаангүйгээр байнга өвдөж, эмийг хоол шигээ л идэж байна уу? Тэгвэл эмний оронд үүнийг ууж байгаарай!

Шалтгаангүйгээр байнга толгой нь өвддөг хүмүүс олон байдаг. Тэдний нэг нь би. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, бие өвдөж байгаа юмгүй ч толгой дүйнгэ оргих байнга тохиолддог. Тиймээс яах ч аргагүй эм ууж, сүүлдээ бүр зуршил болчихсон байсан. Азаар ээж минь толгой өвдсөн үед эм уух биш, энэ бэлдмэл хэрэглэж байхыг санал болгосон юм.

Энэ нь толгойн өвдөлтийг намдаах байгалийн арга бөгөөд таны толгойн өвдөлтийг бууруулаад зогсохгүй дархлааг дэмжиж, эрүүл саруул байхад тусална.

Орц:

  • Сармис – 10 хумс
  • Зөгийн бал – 2.5 аяга
  • Үрлэн хар перец – 4-5 ширхэг

Хийх арга:

Эхлээд сармисаа арилгаж хэрчинэ. Үүнийгээ шилэн саванд хийж, дээр нь зөгийн бал, перецээ нэмж хутгаарай. Саваа сайн таглаад, хуурай сэрүүн, харанхуй газар 5 өдөр хадгалах хэрэгтэй.

Толгойгоо өвдөх үед үүнээс нэг халбагыг идээрэй. Ингэхдээ таны халбаганд сармис болон перец орсон байх ёстойг анхаар. Үүнийг ууснаар төд удалгүй толгойн өвдөлт намдаж сэргэх төдийгүй таны дархлааг сайжруулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!