Трансжендер Солонго болон модель Төгс нарын ширүүн маргаан олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэв

Трансжендер Солонго болон модель Төгс нарын дунд ширүүхэн маргаан дэгджээ. Нэгэн цагт хамтран “Z24” компанийн рекламанд тоглон мөр зэрэгцэн алхаж байсан тэд хоорондоо тун ч таарамжгүй харьцаатай байдаг ажээ.

Хэний ч өмнө бай хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг тэд энэ удаад фэйсбүүкээрээ дамжуулан бие биедээ хатуухан үг шидэлцээд амжсан байх бөгөөд модель Төгс трансжендер Солонгод хандан “Энэ трансжендер Солонго миний талаар ярьсаар л байгаа юм уу? Нэг л их би завгүй хүн гээд байсан. Яасан ч завтай юм. Би хол л байгаа ш д уг нь. Өөрөө байн байн намайг яриад байгаа болохоос биш.

Тэр хүнд анх эмэгтэй болохдоо ямар хүн болохоо сонгох боломж нь байсан гээд бод доо. Тэгэхэд ийм эмэгтэй хүн болохыг сонгож байгаа бол яахав дээ. Эмэгтэй хүний бардам, нандин чанар нь байхгүй. Өсгийт л өмсчихвөл болно гэж бодсон юм байлгүй. Эмэгтэй хүн байна гэдэг чинь дрэсс өмсөөд л болчихдог зүйл биш ш дээ уг нь” хэмээсэн байна.

Харин үүний хариуд трансжендер Солонго “Энэ авгай чинь ямар яршигтай шөвгөр хар шиг амьтан бэ? Мөрөөрөө эм хүйсээ ашиглаад өлгүүр царайлаад амьдраач ээ. Тамхи татаж үлбийж явахаас чинь өөрийгөө бүтээх өөр л дөө. Загварынханд үлгэр жишээ намбатай сайхан бүсгүйчүүд байдаг. Дийлэнхи нь мэднэ.

Тэднээс энэ үлгэрлэж болдоггүй юм байх даа. Хэдэн сураггүй тэмцээн агентлаг дамжих, эр эр дамжихдаа мэргэшсэн л амьтан байх. Одоо чинь эм хүйстэй хүн бүрийг биш эм хүний мөн чанартай хүнийг эмэгтэй гэдэг юм ш дээ. Аан тийм бас плать өмсхөд хөх, өгзөг тэгш сайхан хөлтэй хүн өмсдөг юм.

Залуу биш ээ авгай минь!” хэмээсэн байх бөгөөд тэдний маргаан ийнхүү ширүүсчээ. Солонго тус маргаандаа бусад миссүүдийг ч мөн хамруулсан байх бөгөөд загвар өмсөгч Сарнай болон Билгүүнзаяа нарын нэрийг ч мөн дурдсан байх аж. Одоогоор Тайландад байгаа Солонго Монголдоо ирмэгцээ Төгсийн нүүрийг нь харан ам асуухаа мэдэгдсэн байх бөгөөд тэдний маргаан хаа хүрч өндөрлөхийг хэн ч таашгүй.

Эх сурвалж: FactNews.mn

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!