Инстаграмын халуухан бүсгүй болохын тулд хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

Сошиал ертөнц ноёлох болсон өнөө үед хүмүүсийн анхаарлыг татах, цахим ертөнцөөр од болох цаашлаад мөнгө олох хүсэл эрмэлзэлтэй залуус их болжээ. Тэдгээрээс өсвөр насныхныг илүүтэй онцолж дурдах нь зүйтэй. Энэ удаа бид танд Инстаграмын халуухан бүсгүй болохын тулд 1000 долларыг өөртөө зарцуулсан нэгэн Ази бүсгүйг танилцуулж байна.

Энэ бүсгүйг Май Пам (Mai Pham) гэдэг бөгөөд майпамми (maiphammy) хэмээх нэрээрээ сошиалд илүү танигдсан гэж болно. Тэрээр өдгөө 16 настай бөгөөд өөрийн зүгээс нэгэн чалленжийг туршиж үзсэн нь Инстаграмын халуухан бүсгүй болохын тулд хэдий хэмжээний доллар зарцуулдгийг өөр дээрээ хэрэгжүүлжээ.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэрээр урт акрилик хумс хийлгэж, өтгөн сормуус суулгуулсан байна. Мөн хөмсгөө шивүүлж, үсээ ч мөн будуулжээ. Гэтэл энэ бүгд хангалтгүй л байлаа. Учир нь түүнд шинэ хувцас хэрэгтэй болсон юм.

Мөн түүнийг халуухан харагдуулах хамрын цоолбор, уранхай сул жинс, торон тирко, гутал ч мөн шинээр авчээ. Ингээд энэ бүхний дараа хүн бүхний анхаарлыг татах, маш өвөрмөц зургийг л авах үлдэв.

Түүний эдгээр өөрчлөлтүүдэд дунджаар 1000 доллар зарцуулагдсан бөгөөд хэдхэн зураг авахын төлөө маш их мөнгө үрсэн тухайгаа ч хэлсэн юм. Ямартай ч түүний өөрлөлт маш олон хүмүүст таалагдсан нь илэрхий байв. Тэрээр хүссэн хандалтаа ч мөн авч чадсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!