Өвлийн хүйтэнд царцсан машинаа ингэж асаагаарай

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд унтарсан машинаа асаах тал дээр нэлээдгүй санаа зовдог. Ялангуяа машиныг хүйтэн өдөр удаан асаахгүй зогсоох эсвэл хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, машин асахгүй байх тохиолдол элбэг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит аргууд тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

1. Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж, их гэрэл буюу холын гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.

2. Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асалт сайн байх болно. Учир нь бензин насосны даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.

3. Дизель, бензин машинд хэрэглэж болох түргэн асаагч эфир байдаг. Капот сөхөөд 1-2 агаар шүүгчрүү цацаад, машинаа асааж үзээрэй. Маш амархан тэсэрнэ, ялангуяа дизель тэрэгт 2-3 удаа цацаж ямар ч хүйтний улиралд асаалт нь хялбар болно.

4. Дизель бол хөдөө явахдаа хонох хэрэг гарвал 5 л дизель халааж байгаад банкиндаа хийгээд 5 мин гараараа дарж татуулаад, ганц дарж асаана. Нөөц савтай явах хэрэгтэй.

5. Таны ойр орчим дулаан газар байгаа бол Аккумлятороо тайлж аваад, дулаан газар 1-2 цаг байлгаад эргээж боосны дараа асаах оролдлого хийх. Энэ үйлдлийг олон удаа хийхгүй байхыг анхуурлъя. Учир нь аккумлятор хурдан суух аюултай.

Машин хөлдөхөөс урдчилан сэргийлэх аргууд:

– Хэрвээ гадаа машинн тавих шаардлага гарах юм бол яндангаа ямар нэг зүйлээр бөглөх. Машины тоосны алчуур байж болно. Гэхдээ яндан бөглөх мотор дахь дулаан агаарыг түр хадгалах зорилготой учир, удаан зогсох үед нэмэргүй гэдгийг сануулъя.

– Машиныхаа аккумуляторыг аваад дулаан газар хонуулах.

– Автомат асаалтын систем тавих. Моторын температурыг хэмжээд жолоочийн тавьж өгсөн температурт хүрээд машинаа асаагаад мотор халсан үед унтрана. Мөн жолоочийн тавьсан тодорхой цагт температураас үл хамаарч машинаа халаана. Өөрөөр хэлбэл орой ажил тарах, болон ажилд явахын өмнө. нэг асахдаа 10-15 мин асна. Дулаан грашид тавьснаас хямд тусна.

– Сайн бүтээлгээр битүү хучих.

– Вебасто мэтийн бензинээр өөрийгөө халаагч төхөөрөмж авч суурилуулах. Анх худалдан авахад их үнэтэй. Үр дүн сайтай.

Машин хөлдөхөөс урдчилан сэргийлэх аргууд:

– 25-28 орчим хэм хүйтэн хоносон шөнө бол гайгүй. Гадаа хучаад тавьчихаж болно. Гэхдээ аль болох салхи салхилахгүй газар л тавих хэрэгтэй. Харин 30 орчим юм уу түүнээс дээш хэмтэй хоновол дулаан газар л тавих хэрэгтэй. Эсвэл нөмөртэй газар ч юм уу. Ингэснээр машинд сайн, мөн асах магадлал нэмэгдэнэ.

– Хашаа байшинд амьдардаг хүмүүсийн хувьд нэг хямдхан дулаан гаражтай байх арга байна. Нэг салхи нэвтрэхгүй хучлага /дулаалгатай/, нимгэн төмөр сав /хэмжээ нь машин доогуур чинь багтахаар, 40х40см орчим, өндөр нь 15-20см, дээд талдаа тагтай байвал зүгээр/ бэлтгэнэ.

Хучлагаа ямар ч салхинд дэрвэх болон хийсэж унахааргүйгээр бэхэлгээтэй хийгээд хучна. Харин төмөр савандаа гэрээсээ гарах нүүрсний халуун нурам хийгээд моторынхоо доор тавиад хононо. Тэртэй тэргүй хаягддаг л үнс шүү дээ. Зардал гарахгүй. Машин өглөө асаахад дулаан гаражид хоносон юм шиг л байдаг юм. Ороод суухад өөдөөс дулаан агаар пүнхийнэ шүү дээ.

– Болж өгвөл өндөр чанарын (синтетик) моторын тос хэрэглэх. Антифрийзийнхээ градусыг та хүссэнээрээ тааруулж болно. Манайд бол -50 градус байхад хангалттай. Манайхан антифрийзийн оронд ихэвчлэх тосоол хэрэглэдэг. Энэ нь сайнгүй.

Анхаарах зүйл:

– Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.

– Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!