Өвлийн улиралд хэзээ ч даарахгүй байх гайхалтай 12 арга

Хахир хүйтэн өвөл хэдийн морилж, хүн бүрийн сэтгэлд гуниг хурна. Цас хаялж, жихүүн салхи үлээх нь дулаан хувцаслахыг бидэнд сануулна. Харин гадаа хасах градус зааж, хүн бүр хүйтэнд ноёлогдож даарч байх боловч таныг дааруулахгүй аргууд ч гэж байдаг юм. Иймд нийт уншигчиддаа зориулан өвлийн улиралд таныг дулаацуулах гайхалтай аргуудыг дуулгая.

1. Дулаан хувцаслах

Ноосон өмд, цамцаа давхарлаж, зузаан гутал, куртик зэргээ өмссөнөөр та хасах градусыг дулаан хэмээн мэдэрч, хайрлаж дурласан мэт сэтгэл өөдрөг байх болно. Хүйтнийг давж гарах хамгийн энгийн арга бол дулаан хувцаслах юм.

2. Малгай өмсөх

Толгой нь биеийн хамгийн эмзэг хэсэг тул хүйтэн сэрүүнээс сэрэмжилж, малгай өмсөх хэрэгтэй. Мөн танд зохисон малгай нь улам бүр үзэсгэлэнтэй, дулаахан, гоо сайхан харагдуулдаг юм. Харин малгай өмсөхгүй толгой нүцгэн явснаар тархины судас нарийсч, цусны эргэлт удаан болох төдийгүй тархиар хатгуулах, хараа сонсгол муудах, мэдрэлийн суурь өвчтэй болох, ой тогтоолт муудах зэрэг өвчин нүүрлэнэ.

3. Таазны сэнсийг эсрэгээр нь эргүүлэх

Өвлийн улиралд таазны сэнсийг ердийн үед эргэдгээс эсрэгээр нь эргүүлж тавих хэрэгтэй бөгөөд ингэснээр гэр дэх дулааны температурыг нэмэгдүүлэх ач тустай ажээ.

4. Халуун, хүйтэн ус аль алийг нь ашиглах

Өвлийн улиралд халуун шүршүүрт орох нь биеийг дулаацуулж, сайхан мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ та байнга халуун шүршүүрт орж болохгүй бөгөөд зарим тохиолдолд хүйтэн шүршүүрт орж байгаарай. Учир нь хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, таны биеийг дотроос тань дулаацуулах төдийгүй дархлааг сайжруулж, өвчин тусах, даарах зэргээс урьдчилан сэргийлж байдаг.

5. Цонхны завсрыг бөглөх

Цонхны завсрыг бөглөснөөр салхи сийгэхээс сэргийлэх бөгөөд гэрийн дулааныг хэвээр хадгалах ач тустай байдаг байна. Хөвөн чихэх, цонхны тусгай наалт наах болон силкон шахах зэргээр цонхны завсрыг бөглөх боломжтой юм. Үүнээс гадна угааж цэвэрлэсэн цонхны нугас завсруудаар хоёр талдаа наалттай цаасыг ашиглаж, жийрэг болгон нааж өгнө.

6. Температур хэмжигч

Температур хэмжигч нь гэр тань зохих ёсны дулаантай байгаа эсэхийг хэлж өгөх тул харж анзаарч байх хэрэгтэй. Ингэснээр та хүйтэн байх аваас дулаанаа нэмэгдүүлж, халуун байвал багасгах гэхчлэн арга хэмжээ авахад дөхөм болж өгдөг байна. Цаашлаад элдэв ханиад томуу, өвчлөлөөс сэргийлэх бөгөөд халуун, хүйтний харшлаас гэр бүлээ хамгаалах аж.

7. Ашигладаггүй өрөөнүүдийнхээ хаалгыг хаах

Харанхуй өрөө, хүн ашигладдаггүй өрөө гэж байдаг. Хэрвээ танайд тийм өрөөнүүд байдаг бол хаалгыг нь аль болох хаалттай чигээр нь байлгаарай гэж зөвлөх байна. Ингэснээр гэртээ хуримтлагдсан дулааныг хүн байхгүй өрөөнд алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх төдийгүй хүйтэн агаарыг гэрт хургаж оруулахаас сэргийлнэ.

8. Хөшгөө хааж, нээх

Гадаа нартай үед, цонхны хөшгүүдээ нээж, гэртээ гэрэл гэгээ оруулаарай. Ингэсэн нөхцөлд нарны дулаан элч гэрийн тань цонхоор тусч, хүйтэн салхийг үлдэн хөөх болно. Нар мандах үед хөшгүүдээ нээж, гэртээ нарны дулаан элчийг тусгасан бол нар жаргамагц хөшигнүүдээ хааж хэвшээрэй. Ингэснээр та гэртээ хуримтлагдсан дулааныг хадгалж үлдэх боломжтой төдийгүй дотроосоо дулаан алдахгүй давуу талтай.

9. Гэртээ жигнэмэг хийх

Амралтын өдөр гэрийн эзэгтэй амтат бялуу бэлтгэж, сайхан уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь гэрийг тэр чигт нь дулаан уур амьсгалаар дүүргэж, халуу дүйгүүлдэг бөгөөд зуухнаас гарах халуун уур гэрийг дулаахан байлгадаг байна.

10. Цэцэг ногоо тарьж ургуулах

Тасалгааны ургамал нь гэрт тань сайхан энерги өнгө үзэмж нэмж байдаг төдийгүй агаарыг цэвэршүүлэх тустай. Мөн амьд биет нь өөрөөсөө дулаан ялгаруулж байдаг тул гэрт тарьж ургуулахад нэн тохиромжтой. Та ч бас гэртээ цэцэг тарьж, халуун дулаан энергиэр орчин тойрноо цэнэглээрэй.

11. Зөв хөнжил сонгох

Та аль болох хүнд, биед наалдаж өгөх хөнжилийг сонгож хэрэглэхээс гадна ганцаараа унтаж байгаа бол хэтэрхий том ор засч унтахгүй байсан нь дээр юи. Иймд та шөнө даарч бээрэлгүй дулаахан унтахыг хүсч байвал цонхноос хол бөгөөд хананд налж ороо байрлуулах хэрэгтэй төдийгүй өөрт тохирох жижгэвтэр ор засч бэлтгэх хэрэгтэй.

12. Гар дулаацуулагч бэлтгэх

Өвлийн улиралд хамгийн их хэрэг болох гар дулаацуулагчийг та дэлгүүрээс худалдаж авах боломжтой төдийгүй гэртээ бэлтгэж ч болно. Ингэхийн тулд танд уут, ус болон кальцын хлортой үрлэн мөс (ice-melt pellets) хэрэг болно. Үрлэн мөсөө уутандаа хийх бөгөөд усаа тусдаа жижиг уутанд хийж, мөсөн дээрээ нэмнэ. Ингээд л үүнийгээ бага зэрэг халааж орхих бөгөөд энэ нь таны гарыг дулаацуулж байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!