Машины цонх цантахаас сэргийлэх аргууд
facebook

Машины цонх цантахаас сэргийлэх аргууд

Хүйтний улирал нь хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлууд гарч ирдэг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Үүнээс гадна хүйтэн өдөр машины цонх цантаж, урдах замаа харахад хүртэл төвөгтэй болдог. Иймд нийт жолооч нартаа зориулж, машины цонх цантахаас сэргийлэх аргыг дуулгахаар бэлтгэлээ.

Танд хэрэг болох зүйлс:

  • Нэг ширхэг даавуун оймс
  • Муурны элс
  • Наалддаг туузны гол

1. Эхлээд оймсныхоо гадуур наалддаг туузны голоо хийж, оймсны үзүүр хэсгийг гадагш эргүүлнэ.

2. Дараа нь үүндээ дүүртэл нь муурны элсээ хийгээрэй.

3. Элсээ хийчихээд наалддаг туузны голоо буцааж авна.

4. Харин үүнийгээ машиныхаа хаана ч тавьсан болох бөгөөд энэ нь таны машины чийгшлийг өөртөө шингээж, цонх цантах асуудлаас ангижруулах юм.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!