Ямар азаар бидний амьдралд өндөг байдаг юм бэ? Одоо идээд л, идээд л байж дээ!

Биеэр жижиг ч бэлчээр том хүнс бол өндөг юм. Тиймээс өглөө, өдөр, оройн хоолондоо өндөг идэж, өөрийнхөө уургийг хэрэгцээг хангаж байгаарай. Сахаргүй, нүүрс-усгүй энэ хүнс эрүүл хүнсний эхний 10-т тогтмол ордог нь дараах хүчин зүйлүүдтэй холбоотой.

Өндөг бидэнд эрч хүч өгдөг

Нэг ширхэг өндөг ердөө 70-хан илчлэг (калор) агуулдаг ч түүнд маш өндөр чанартай 6 грамм уураг агууллагддаг. Иймд илчлэг багатай хоолоор эрдэс бодисоо дүүргэж, тэнцвэрээ хадгалья гэвэл хагас аяга овьёосыг хоёр ширхэг өндөгтэй хамт идээрэй.

Өндөг элэгний үйл ажиллагааг сайжруулдаг

Өндгөнд холин (Choline) эрүүл тунгаар агууллагддаг. Холин нь тэжээлийн макро элемент бөгөөд бодисын солилцоо нэмэгдэхэд тусалж, амин дэм, эрдэс бодисуудыг зөөвөрлөж, элэгний үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Өндөгний хлостерин цусан дахь хлорестинд нөлөөлдөггүй

Хлостерин хүний цусанд тодорхой тохирсон хэмжээгээр байх ёстой бөгөөд үүнээс хэтэрвэл хор болдог. Бидний идсэн хоол хүнсээр дамжин хлостерин цусанд ордог нь нууц биш юм. Тэгвэл өндөгний хлостерин цусны хлостеринтой холилддоггүй байна. Хлостерин ихэдсэнээр бид таргалдаг агаад элэг энэ бодисыг үйлдвэрлэж биеийг хангаж байдаг аж. Харин өндөг биед шаардлагатай хлостеринийг өгч, элэгний үйл ажиллагааг хөнгөвчилж, ачааллыг нь бууруулдаг байна.

Өндөг нүдийг хамгаалдаг

Өндөгний уурганд лютеин болон зеаксантин хэмээх антиоксидантууд өндөр хэмжээгээр агуулагддаг. Судалгаагаар эдгээр тэжээллэг бодисууд нь нүдний торлог бүрхэвчийн бүрэн бүтэн байдлыг хангаж, нөхөхөд тусалж байдгаас гадна нүдэнд цагаа буух болон нүдний эвэрлэг бүрхэвч муудах эрсдлийг бууруулдаг.

Өндөг жингээ барихад тусалдаг

Өндөг нь бага идэхэд тусалдаг бөгөөд ингэснээр хүн жингээ барьж чаддаг. Өглөөний цайндаа өндөг идэх нь өдрийн турш бага идэхэд тустай. Өндөгний өндөр дүнтэй уураг өөр хүнснүүдээс цадталаа идэж байж авах хэмжээний уурагтай эн тэнцдэг.

Өндгөнд цавуулаг болон нүүрс ус байдаггүй

Хэрвээ эрүүл мэндээ бодоод эсвэл турахаар шийдэж цавуулагтай хоол хүнснээс татгалзаж байгаа бол өндөг ид. Эсвэл та чихрийн шижингийн улмаас тусгай хоолны дэглэм барьж байгаа бол өндөг идэж болно. Ийм болохоороо л өндөг бол уургаа нөхөх гайхалтай арга юм. Гэхдээ зарим судалгаагаар чихрийн шижингийн 2 төрөлд өндөг зүрхний шигдээс болох эрсдлийг нэмэгдүүлж байгааг баталжээ.

Өндөг таны ясыг хамгаална

Өндгөнд таны бодсоноос их хэмжээтэй Д амин дэм агуулагддаг ба энэ нь таныг ясны сийрэгжилтээс сэргийлж, ясыг тань хамгаална.

Өндөг хорт хавдар тусах эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг

Элэгний үйл ажиллагааг дэмждэг холин макро элемент элэгний хорт хавдартай болох эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулж байжээ. Мөн эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулж байсан аж. Сонирхуулахад, холин нь өндөгний цагаанд агуулагддаггүй, зөвхөн шард нь байдаг. Тиймээс өндгийг бүхлээр нь идэхээс битгий санаа зовоорой гэж эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөж байна.

Өндөг идвэл булчинг чангарч, томордог

Спортынхон түүхий өндгийг хэд хэдээр нь уухыг харж байсан л биз дээ. Энэ нь зүгээр ч нэг хийрхэл биш бөгөөд ингэж уувал булчинд шаардлагатай амин дэмүүд илүү хурдан очдог байна. Тиймээс бодибилдинг, фитнес гэх мэт спортын төрлөөр хичээллэж байгаа бол өндөг заавал уугаарай.

Эрүүл үс, эрүүл арьстай больё гэвэл өндөг хэрэглэ

Нөгөө л өндөг хэмээх гайхалтай хүнсэнд биотин гэж нэрлэдэг В-гийн цогц витамин агууллагддаг. Энэ витамин буюу амин дэм өөхийг бодисын солилцоонд оруулж, нүүрс-усыг эрчим хүч болоход тусалдаг. Ингэснээр биотины ачаар бидний үс, хумс, арьсны өнгө сэргэж, хурдан нөхөн төлждөг.

Бор өндөг, цагаан өндгийн ялгаа гэж бараг байхгүй

Бор өндөг, цагаан өндөг үндсэндээ бараг ялгаагүй байдаг бөгөөд бор өндөг улаан чихтэй биеэр арай том тахианых байдаг бол цагаан өндөг цагаан чихтэй жижгэвтэр биетэй тахианаас гардаг. Үнэндээ том, жижгийн л ялгаатай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!