Монголчууд гадаадын орныг зорих болсон 20 шалтгаан

Гадаадад сурч боловсрон, юм үзэж, нүд тайлах нь хүн бүрийн мөрөөдөл болсон зүйл билээ. Энэ нь тэдэнд мэдлэг боловсролыг хайрлахаас гадна үзэл бодол, сэтгэлгээг нь илүүтэй тэлж, амьдралд хөл алдахгүй хүчирхэг нэгэн болгож хувиргадаг. Ингээд та бүхэндээ гадаад улс оронд суралцах шалтгаануудыг дуулгая.

1. Соёл иргэншил

Гадны соёл, иргэншилтэй танилцаж, дэлхий ертөнц, хүн төрөлхтөн ямар агуу, судалж дуусашгүй болохыг ойлгоно. Амралтаар гадаад орныг зорих хүмүүс тэндхийн гоё сайхан бүхнийг харахаас, уламжлал, соёл, өвөрмөц сайхан зүйлсийг нь анзааралгүй нутаг буцдаг аж. Харин тэнд суралцаж байгаа оюутнуудын тухайд цаг хангалттай байгаа тул зохих ёсны мэдлэгийг өөртөө хуримтлуулдаг байна.

2. Биеэ даах

Хүний нутагт очсоноор хэний ч тусламжгүй, өөрөө өөрийгөө авч явах хэрэг гарна. Үүнээс тэд хаана ч очсон бие даасан, хариуцлагатай зан чанарыг суралцаж, амьдралд хөл алдахгүй байх давуу талтай.

3. Мэдлэг, туршлага

Гадаадад суралцсан, мэдлэг туршлага арвинтай залууст ажлын байр үргэлж нээлттэй байдаг. Ямар ч ажлын байранд байлаа гэсэн гадаадад боловсрол эзэмшсэн шинэхэн боловсон хүчинг авахыг хүсч, илүүтэй боломж гаргаж өгдөг юм.

4. Шинэ зүйлс

Та өөрийн улсын сургуульд харж үзэж байгаагүй олон зүйлсийг гадны өндөр түвшний сургуулиас харж мэдрэх аж. Элдэв сонин туршилтууд нь таныг гайхшруулж, бүх зүйлсийг өргөн хүрээтэйгээр сэтгэх, таних боломжыг олгоно.

5. Жинхэнэ найз

Харийн улсад сурч боловсорч, гэр бүл, найз нөхдөөсөө холдож явснаар та хэн таны жинхэнэ найз нөхөд байсныг олж мэднэ. Хэдий бие нь холдсон ч сэтгэл үргэлж цугтаа байж, хүнд хэцүү мөчүүдэд алс холоос ч болов тайтгарал хайрлах чин үнэнч найзыгаа таньж болох юм шүү.

6. Хайр дурлал

Магадгүй та өөрийн чин зүрхний амрагтайгаа учирч мэднэ. Ижил зорилгоор гадаадад ирсэн, нутгийн залуутайгаа танилцаж, цаашлаад хэзээ ч өөрчлөгдөхгүй хайрыг бадрааж болно. Учир нь харь улсад нэг нутгийн хүмүүс бие биедээ дэмтэй байх тул тэдний нэгнээ гэх сэтгэл нь хамгаас агуу байдаг.

7. Гадаад хэл

Мэдээж хамгийн гайхалтай зүйл бол гадаад хэл билээ. Та тухайн оронд очиж, хэдхэн сарын дотор бусадтай хэл нэвтэрч, цаашлаад удах тусам хэл, яриагаа сайжруулан, өндөр түвшинд очно. Хэлтэй бол хөлтэй гэх үг мөрдөгдөж, хүн бүхэн гадаад хэл сурах гэж улайран тэмцэж байгаа өнөө цагт таны энэхүү байдал давуу болох юм.

8. Ажлын гараа

Сурч байхдаа та өөрийгөө дайчлан, хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ тээн, хөдөлмөрлөсөн бол хариугаа хүртэж, тэнд өөрийн карьераа эхлүүлж ч болно. Тэндээс өөрийн ажлын гараагаа эхлүүлж, мэдлэг чадвартай, мундаг боловсон хүчин болж, эх орондоо эргэж ирэн, бүтээн байгуулалтанд гар бие оролцох шиг сайхан зүйл гэж үгүй.

9. Олон орны хоол

Олон гайхалтай өвөрмөц хоолыг өөрийн биеэр амталж үзнэ гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Улс орон бүрийн онцгой сайхан хоолыг амталснаар, амьдралыг харах өнцөг өөрчлөгдөх нь бий.

10. Хүчирхэг

Дээр дурдсанчлан ганцаараа алс холын гадаад орныг зорино гэдэг тухайн хүнээс багагүй зориг шаардана. Очоод нэг хэсэгтээ л учраа олохгүй тул хүнд хэцүү бүхнийг даван туулж, хөлөө олох аж. Ингэж явсаар тэд айх айдас, аюул зэргийг умартах, хамгийн хүчирхэг, өөртөө итгэлтэй болдог юм.

11. Хүсэл тэмүүлэл

Олон улсын жишиг, авьяас чадвартай, ухаантай хүмүүсээс үлгэр дууриалал авч, гадаадад сурах хугацаандаа олон зүйлсийг эх орондоо очоод хийх юмсан хэмээх хүсэл төрнө. Харин энэхүү хүслээ тээж явсаар биелүүлэх магадлал маш өндөр. Ердөө л таны сэтгэлийн тэнхээ, эрч хүч зэргээс хамаарах билээ.

12. Ухаарал

Мэдээж харь оронд байгаа хүн гэр бүл, найз нөхөд, нутаг усаа санан гансрах нь ойлгомжтой. Харин тухайн мөчид тэд өөрсдийгөө ямар их жаргалтай байсан, эрх дураараа цэнгэж, хөгжилдөж байсан зэргээ бодож, талархах сэтгэл төрдөг. Мөн цаашдаа үүнээсээ сургамж аван, зөв зүйтэй амьдралд хөл тавьдаг юм. Ерөнхийдөө гэрээсээ холдож, ухаан суудаг хэмээн ойлгож болно.

13. Мөнгө хэмнэх

Гэр орондоо, эцэг эхийнхээ хажууд эрх дураараа жаргаж явсан залуус гадаадад ирснээр өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгө олох болж, ажлын амт, амьдралын хатуу хүтүүг биеэр туулдаг. Тиймдээ ч мөнгөний үнэ цэнийг яс махандаа тултал ойлгож авна. Энэ нь тэдэнд нэгээхэн туршлага болж өгөхөөс гадна амьдралдаа хамгийн ихээр хэрэг болох чадварыг гадаадад суралцан, ажиллаж байхдаа олж авах юм.

14. Өрөвч сэтгэл

Хэдий чинээ их аялж, газар орон үзнэ төдий чинээ бусдыг өрөвдөн хайрлах сэтгэл нэмэгдэнэ. Маш олон орны таних танихгүй хүмүүстэй харилцаж, хүнд бэрх, хөөр баяртай амьдралыг үзэн харж явсаар таны хүн төрөлхтөн бусдыг гэх сэтгэл давамгайлж эхэлдэг юм. Бие биенээ үзэн ядаж, гутаан доромжлох шалтаг шалтгаан үгүй болохыг ойлгож, нэг ёсондоо өөрийн үзэл бодолтой, ухаант хүмүүн болж төлөвшинө.

15. Үдэшлэг, шоу

Мэдээж залуу насыг үдэшлэг цэнгүүнгүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжил дэвшлийн ноён оргил болсон улс орнуудын шоу цэнгүүн ч мөн гайхалтай, зугаатай болдог тул та ч мөн үүгээр зочилж, стресс бухимдлаа тайлж, өвөрмөц зүйлсийг мэдрэх боломжтой.

16. Бусадтай харилцаж сурна

Бусадтай сайхан харилцаж, өөрийгөө нээнэ гэдэг маш чухал зүйл. Харин та үүнийг гадны улс орнуудад суралцаснаар олж авах юм. Гадна дотны олон хүмүүстэй харилцаж, гангар гунгар хийж суусаар нэг л мэдэхэд өөртөө итгэлтэй, нээлттэй нэгэн болж хувирснаа анзаарна. Энэ нь хүн бүрт байх ёстой чадвар бөгөөд амжилтанд хүргэх түлхүүр билээ.

17. Найзуудынхаа атаархлыг төрүүлнэ

Сурч, амьдарч буй орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, зургаа авахуулан, цахим сүлжээнд байршуулснаар олон хүний атаархлыг төрүүлнэ. Харин мэдээж энэ нь танд сайхан сэтгэл төрүүлэх нь гарцаагүй.

18. Өөрийгөө хэн гэдгийг олж мэднэ

Өөр өөр газар, соёл, хүмүүстэй уулзаж, нөхөрлөснөөр та чухам хэн болохоо сайн гэгч нь ойлгож авна. Бид өөрийгөө хэн гээч, ямар зорилготой, яадаг хүн болохоо ойлгож авахгүй бол хүн болж төрсний хэрэг байхгүй. Хамгийн түрүүнд өөрийгөө олох хэрэгтэй. Юу хүсч, мөрөөдөж явдаг, ямар төрлийн хүн бэ? Гагцхүү та гадаад оронд хөл тавьж, аялж зугаалснаар өөрийгөө тодорхойлж, ганц олдох амьдралдаа бат итгэлтэй болно.

19. Түүхийг судална

Мэдээж улс орнууд бүгд л ямар нэгэн үүх түүхээс улбаалан босдог. Бартаат он цаг, баатар эрс гэх зүйлс нь дэлхийн бүхий л улс орны түүхэнд байх бөгөөд өдгөө ийнхүү тусгаар тогтнолоо олсон эс олсон зэргээс нь үндэслэн судлах үнэхээр завшаантай хэрэг. Энэ нь таны оюунд хөрөнгө оруулалт хийх төдийгүй олон зүйлсийг ойлгох ухаарал хайрлана.

20. Цоо шинэ хүмүүс

Амьдралд тань цоо шинэ хүмүүс орж ирснээр адал явдал, сонирхол улам нэмэгддэг жамтай. Ингэснээр таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж, тэдэнд уусаж, нээлттэй нэгэн болох хандлагатай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!