Олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүд юунаас болж амиа алдана вэ?

Бидний мэдэх маш олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, санаанд оромгүй байдлаар амиа алдах нь бий. Тэднээс хамгийн зовлонтой бөгөөд удаан үхэл нь хоолны дуршилгүй болж, аажим аажмаар турж эцсээр амь насаа алдах явдал юм.

Судалгаагаар дэлхий дахинаа жилд 30 саяаас хол давах хүмүүс хоол тэжээлийн дутагдлаас болж амь насаа алдаж байна. Гэвч энэ судалгаа нь амьдралын элбэг хангалуун нөхцлөөс ийн амиа алдаж буй тохиолдлууд эзлэх нь харамсалтай. Тэдгээрийн ихэнхийг тухайн үед загварын салбарт толгой цохиж байсан алдартай модель бүсгүйчүүд эзлэх нь бий. Ингээд тэдэнтэй танилцъя.

1. Исабелл Кэро (Isabelle Caro)

Францын алдарт модель бүсгүй нь дөнгөж  28 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Бүсгүй нас барах үедээ нүд хальтрам төрхтэй болсон байсан бөгөөд ердөө араг яс л болсон байжээ. Түүний үхэл нэг хэсэгтээ л цахим ертөнцийг шуугиулсан юм.

2. Лэйла Пахлави (Leila Pahlavi)

Иранийн алдарт модель бүсгүй нь 31 насандаа өөд болсон. Тэрээр “Valentino” брэндийн албан ёсны моделиор ажиллаж байсан бөгөөд маш удаан хугацааны туршид хоолны дуршил алдагдах өвчнөөр шаналж байсан юм.

3. Луйсэл болон Элиана Рамос (Luisel and Eliana Ramos)

Уругвай улсын алдартай модель эгч дүүс нь мөн л тус өвчнөөр шаналж ердөө 6 сарын зайтай ар араасаа нас барцгаасан юм. Тэдний эгч болох 22 настай Луйсэл, тайзны арын хувцас солих өрөөнд нас барсан.

Харин 18 настай Элиана зүрхний шигдээсийн улмаас гэнэтийн үхлээр нас барсан.

Анорексиа өвчний шинж тэмдэг болон эмчилгээ

  • Тус өвчний үед хоолны дуршил алдагдах
  • Огцом ихээр жин хасах
  • Эрч хүчгүй болж, ухаан самуурах
  • Толгой эргэх
  • Сэтгэл зүй тогтворгүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Тус өвчний үед эмнэлгийн нөхцөлд, хоолны дэглэм болон эмийн эмчилгээгээр эмчлэгддэг. Өвчний шинжээс шалтгаалж хугацаа нь харилцан адилгүй байх нь бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!