Төмтсэй зараз хийх амтат жор: Бодох төдийд арааны шүлс асгарч байна!

Орой болохоор л ямар хоол хийе дээ гэж толгойгоо гашилгаад байна уу? Тэгвэл таны өнөө оройны хоолонд төмстэй заразыг санал болгож байна. Хэчнээн амттай бас бэлтгэхэд амар гэж санана. Манай нөхөр, хүүхэд бүр амаа олохгүй уралдаж иддэг шүү. Ингээд хамтдаа хэрхэн хийх арга, жортой танилцъя.

Орц:

  • Төмс – 6-8 ширхэг
  • Өндөг – нэг ширхэг
  • Гурил – 1-2 халбага
  • Масло – 20 грамм
  • Давс – амталгаагаар
  • Үхрийн мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Мөөг – 100 гр
  • Давс, перец – амталгаагаар
  • Ургамлын тос

Хийх арга:

Эхлээд төмсөө хальсалж, 4 хэсэгт хуваагаад усанд хийж чанана. Зөөлөрч болсон төмсөө уснаас гаргаж, дээр нь масло болон давсаа хийж нухаарай. Дараа нь өндөг болон гурилаа хийж ахин сайтар нухна. Ингээд төмсний нухаш бэлэн болно.

Мах болон сонгиноо машиндаж бэлтгэнэ. Мөөгөө жижиглэж хэрчинэ. Үүнийгээ махан дээрээ нэмж хутгана. Мэдээж давс болон перецээр амтална. Махаа гал дээр хуурч, хагас болгоод аваарай.

Гурил бэлтгэх тавцангаа гаргаж, дээр нь хуурай гурил цацаж бэлтгэнэ. Үүн дээрээ төмсний нухашаа ижил хэмжээтэйгээр хувааж тавиарай. Нухашаа нимгэлж, томруулаад, дээр нь махаа тавьж, эвтэйхэн төмсөө тойруулж, бөөрөнхийлнө. Бөөрөнхий нь өндөг шиг хэмжээтэй байхад болох юм.

Бөөрөнхийлж бэлтгэсэн заразаа тосондоо хийж, хоёр талаар нь шаргал болтол нь шараарай. Ингээд таны амттай хоол бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!