Хүүхдээ 13 нас хүрэхээс нь өмнө заавал зааж өгөх ёстой 7 чадвар

Таны эргэн тойронд байгаа зарим ээжүүд үнэхээр мундаг, тэдний хүүхдүүд нь ч гэсэн эртнээс биеэ даасан, зөв хүмүүжилтэй мэт санагддаг уу. Тэд ердөө нь танд танилцуулах бидний 7 чадварыг зохих насанд нь үр хүүхдэдээ суулгаж өгсөн байдагтай холбоотой юм шүү дээ.

1. Санхүүгийн чадвар

Энэ чадвар таны хүүхдийг хэрэгцээгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байхад тусалдаг. Үүний гол зарчим нь тэдэнд мөнгө хэрхэн олдог аргыг зааж өгч, тэднээр өөрсдөөр нь мөнгө олуулж, олсон мөнгөө хэрхэн зөв төлөвлөх ёстойг эртнээс ойлгуулаарай.

2. Цаг баримтлах чадвар

Энэ чадварыг сурсан хүүхэд бүхнийг амжуулж сурдаг. Эцэг эхийн оролцоогүйгээр эрт босож, бас өдрийн ажлуудаа ч мөн амжуулж чадна. Ингэснээр тэд маш их зүйлийг сурч, бас амжуулж чаддаг болно.

3. Биеэ хамгаалах чадвар

Тус чадвар ямар ч хүнд үед таны хүүхэд өөрийгөө хамгаалж сурахад тусална. Энэ чадварыг эзэмшиснээр хүүхэд өөртөө илүү итгэлтэй болж, нийгэм болон хүмүүсээс нэг их эмээхээ болино.

4. Хувийн ариун цэвэр сахих чадвар

Хүүхэд өсөж том болохын хэрээр энэ чадвар маш их хэрэг болно. Мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бусдад ч мөн сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Биедээ анхаарч, тордож сурснаас хүүхдийн эрүүл мэнд ч мөн дагаад сайжирна.

5. Гэрийн ажил хийж сурах чадвар

Таны бяцхан хүү, охин нэг л өдөр айл гэрийн эзэгтэй, эзэн болно. Тэр үед энэ чадвар хамгаас хэрэг болох бөгөөд гэр бүлийн харилцаанд ч мөн эергээр нөлөөлдөг.

6. Мэрийж суралцах чадвар

Хичээл хийх цаг хугацаандаа мэрийж суралцдаг байх нь маш чухал. Таны хүүхэд тоглох хугацаандаа тоглож, хамгийн гол нь өдрийн 1 эсвэл 2 цагийг зөвхөн сурахад бүхий л хүчин чармайлтаа гаргаж чаддаг байх ёстой.

7. Дугуй унаж сурах болон газрын байршил олох

Хүүхэд дугуй унаж чаддаг бол энэ нь ирээдүйд тээврийн хэрэгсэл жолоодож сурахад дөмөг болохоос гадна, ямарваа газрын байршлыг төвөггүй олдог бол таныг дэргэд нь байхгүй үед ч гэрээ олоод ирэх чадвартай болно гэсэн үг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!