Эмэнд эдгэдэггүй ханиадыг уламжлалт аргаар эмчлэх эмээгийн нууц жор

Ээжүүдийн групп, хүүхдийн эрүүл мэндийн цахим хуудсаар дүүрэн эм уугаад ч эдгэхгүй байгаа ханиадны талаарх ээжүүдийн өрнүүлсэн харилцан яриа. “Эмчийн бичиж өгсөн эм тариа хэрэглээд эдгэсэнгүй, эмнэлэгт хэвтээд гарсан ч ханиаднаас салсангүй” гэхчилэн аргаа барсан ээжүүд бие биенээсээ ханиад эмчлэх ардын арга ухаан, уламжлалт эмчилгээ асууна

Ханиад томууг эмчилнэ гээд элдэв эмээр бөмбөгдөөд байвал хүний бие антибиотект хордож эхэлдэг байна. Антибиотек нь бактер устгадаг боловч вируст нөлөөлдөггүй аж. Гэтэл ханиад нь вирусны гаралтай өвчин гэнэ. Хүүхдийн ханиад эмэнд “дарагдахгүй” байгааг ээжүүд учирлажээ.

Бид энэ удаад эрт үеэс ханиадыг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалт аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Ханиаднаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргууд

Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд сармис сонгино хоёрыг маш жижиг хэрчиж өдөрт 2 удаа 10-15 минут хамрын нүхээр ээлжлэн үнэртэх буюу шүүсийг нь хамрын дотор, амныхаа гадна түрхээрэй.

Сармис жижиглэн хэрчээд самбай уутанд хийж хүзүүндээ зүүх сайн. Харин жижиг хүүхэд бол энэ уутаа орныхоо дэргэд / толгойн ойролцоо/ өлгөж, эсвэл сармистай жижиг таваг хүүхдийн дэргэд тавьж болно.

Тарваганы тос хамартаа түрхэх нь ханиадаас урьдчилан сэргийлнэ.

Дархлаа дэмжих уламжлалт аргууд

Арвай, хөх тариа, хошуу будааны аль нэгийг агшааж шүүсийг нь ууна. Хөөрүүлсэн халуун сүүтэй хольж уусан ч болдог байна. Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, ханиад эдгэрэлтийг хурдасгана.

Сонгинын толгой 10 ширхэг, сармис нэг булцууг авч жижиглэн хэрчээд сүүнд хийж хөөсөртөл буцалгаад зөгийн балтай хольж уухад тустай. Өдөрт хоолны халбагаар 1 цагийн зайтай ууна.

Өндөгний шарыг элсэн чихэрт хутган өлөн элгэн дээрээ ууж дархлааг дэмждэг.

Улаан луувангийн шүүсийг сүү, зөгийн балтай 1:1 хоолны халбагаар 5 удаа удаа ууна.

Цэр ховхолох уламжлалт аргууд

Эдгэхгүй удаж байгаа ханиадыг анагаахад цээжин биеийг ар өвөр талаас нь хуурай даавуун алчуураар улайтал нь үрж дараа нь шар тос түрхэж шингэтэл иллэг хийнэ. Ингэж үрж тосолсноор цэр ховхорч эдгэрэх явц түргэсдэг байна. Шар тосны оронд тарвага, баавгайн өөхийг ч хэрэглэж болдог байна.

Адууны тосыг хоёр далны дунд цээжин хэсэгтээ иллэг хийн түрхэж даавуугаар ороож хоноод өглөө авахад цэр ховхордог байна.

Адууны махыг нимгэн хэрчиж гэсгээгээд халуун бүлээн усанд хийж халуун хүйтний хэмийг тохируулаад хоёр далны хооронд тавьж даавуугаар ороогоод хонуулж цэртэй ханиадыг анагаадаг байна. Энэ үеэр даарч салхи авч болохгүй. Салхи авбал хатгаа болох аюултай.

Монгол оронд ургадаг алирс жимсний шүүсийг зөгийн балтай хольж уухад цэр ховхордог.

Хий ханиалга дарах уламжлалт аргууд

Цэвэр цөцгийн тос 2 хоолны халбага, шинэ өндөгний шар 2 ширхэг, улаан буудайн гурил цайны халбагаар 1, цэвэр зөгийн бал цайны халбагаар 2-ыг сайтар хольж бэлтгээд өдөрт цайны халбагаар 3-5 удаа ууна.

Хий ханиадыг эмчлэхийн тулд сонгиныг сармистай хольж жижиглэн хэрчиж, түүхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Бэлдмэлээсээ цаг тутам 1 халбага ууна.

Үргэлж ханиалгавал сонгиныг шар тосонд буцалгаж ууна. Их ханиалгаж нүүр нүд хавдваас сонгино чанаж шүүсээр нь нүдээ угаах ба вансэмбэрүү чанаж уудаг.

Хөхүүл ханиад, мэнгэр, томууны үед сармисыг цөцгийн тос юмуу гахайн тостой хольж цээжээ арчихаас гадна сармисны уураар утахад өвчнийг хүндрүүлэхгүй, эдгээдэг. Буцалсан усанд 3-4 хумсыг няцлан хийж уураар нь утаж болно.

Хий ханиадыг эмчлэхийн тулд сармисны 1 салааг, 10 ширхэг сонгинотой жижиглэн хэрчиж, түүхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Үүнээсээ цаг тутамд 1 халбагыг ууна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!