Шаргал уу? Хүрэн үү? Эрчүүд ямар үстэй бүсгүйчүүдэд илүү татагддаг вэ?

Эрчүүд ямар өнгийн үстэй бүсгүйд илүүтэй татагддаг юм бол? Хэрэв та үсний өнгөө өөрчлөхөөр зэхэж байгаа бол бидний танилцуулах дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Шаргал үс илүү залуу харагддаг гэв үү?

Судлаачид цайвар үстэй охид залуухан, эрүүл, бас илүү сэтгэл татам харагддаг болохыг онцолжээ. Тиймээс ч залуус бараан үстэй бүсгүйгээс илүү цайвар үстэй охидод илүүтэй татагддаг.

Бараан үстэй охид илүү халамжтай?

Харин бараан үстэй охидын хувьд залууст илүү халамжтай, романтик, итгэл даахуйц санагддаг байна. Тиймээс ч залуус гэрлэх бүсгүйгээрээ бараан үстэй охидыг сонгох нь элбэг байдаг.

Тиймээс ч залуус үерхэх болзох, наргих үедээ цайвар үстэй бүсгүйчүүдийг сонгож, гэрлэх илүү хариуцлагатай зүйлийг хийхдээ бараан үстэй охидыг сонгодог гэнэ шүү.

Түүнчлэн шаргал хэрнээ богино үстэй бүсгүйчүүд, эрчүүдэд тун ялдам, бас үзэсгэлэнтэй санагддаг аж.

Харин богино, бараан өнгийн тайрмал үстэй бүсгүйчүүд хүчирхэг, дур булаам харагддаг. Мөн тэдний анхаарлыг илүү татдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!