Завгүй бүсгүйчүүдэд шивнэе! Ажлаа хийж байхдаа хэрхэн жингээ хасах вэ?

Завгүй ажлын хувиарт шахагдан, фитнест хичээллэх, гоо сайханд орох цаг гардаггүй бүсгүйчүүд дэндүү олон байдаг шүү дээ. Тиймээс ч бид та бүхэндээ Ажиллаж байхдаа илчлэг шатаах, турах аргуудыг зааж өгье!

1. Цахилгаан шат хэрэглэлгүй, өглөө орой шатаар дээш доош гараарай. Ингэснээр та бодож байгаагаасаа ч илүү их илчлэгийн шатаах болно. Ийн явахдаа чихэвчтэй хөгжим сонсоорой.

2. Ажилдаа явах замдаа хөгжим сонсоод явах нь таны эрч хүчийг сэргээж, хөдөлгөөний хэмнэлийг хүртэл түргэсгэж өгдөг байна. Ингэснээр та жин хасаж эхэлнэ.

3. Ажилдаа явахдаа битгий өндөр өсгийт өмсөөрэй. Хэрэв шаардлагатай бол солих намхан гутлыг заавал авч явах нь зүйтэй. Тухтай гуталтай байж л цайны цаг завсарлагаанаас эрч хүчтэй гүйж чадна.

4. Хооллож байхдаа утсаа оролдох, ярих, зүйл битгий хийгээрэй. Энэ үед та санаснаасаа ч илүү их идэх болно. Иймээс хооллож дуусаад яриарай.

5. Мөн цайны газрын хоол идэхээсээ илүү гэртээ илчлэг багатай, шим тэжээлтэй хоолыг бэлтгэж түүнийгээ идэж байгаарай. Амттай бас илүүдэл жин үүснэ гэсэн айдасгүй байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!