Хүндээр бие засахдаа анхаарах ёстой зүйлс: Ийм учраас л өтгөнөө сайн гаргаж чаддаггүй байжээ!

Бидний эрүүл, өвчингүй байх нэг чухал үндэс бол, өтгөнөө тогтмол гаргаж, биеэ хорт бодис, бохирдлоос сэргийлж байх явдал юм. Харин бид бие засахдаа дараах алдаануудыг гаргадгаас болж өтгөнөө бүрэн гаргаж чаддаггүй байна.

1. Юун түрүүнд таны суултуурын стандарт өндөр 41-42 см. Намхандаа 31-32 см байгаа эсэхийг шалгаарай. Хэт өндөр, эсвэл нам суултууран дээр бид тав тухтай хүндэрч чадахгүй. Мөн хэт хүч гаргаж буруу сууснаас үүдэж, цагаан мах гарах өндөр эрсдэлтэй.

2. Өтгөнөө хэзээ ч санаа зовоох хэмжээнд хүртэл бүү түгжээрэй. Эрүүл хүн өдөрт 2-3 удаа хүндрэх ёстой. Хэрэв та өнжөөд эсвэл 2-3 хоногт хүндэрдэг бол уух шингэнээ ихэсгэж, хоолондоо аль болох ногоог түлхүү оруулах хэрэгтэй. Мөн чавга болон гэдэс цэвэрлэх цайг нэмэлтээр хэрэглэсэн ч болно. Бүрэн гараагүй өтгөний үлдэгдэл таны нүүрэн дээр батга болж гарах болно. Мөн арьсны олон таагүй асуудлыг ч үүсгэж мэднэ.

3. Хэрэв өтгөн хатаж, хүндрэхэд хэцүү байвал, клизм тавьж байгаарай. Эс бөгөөс өтгөнөө гаргах гэж хэт удаан суух нь цагаан мах эргэхээс эхлээд олон асуудлыг үүсгэх болно.

4. Хүндрэхэд хамгийн тохиромжтой байрлал нь 35 градусын налуу байрлалаар хүндрэх явдал юм. Ингэснээр гэдсэнд хуримтлагдсан өтгөн бүрэн гарах болно. Эсрэгээрээ 90 градусын налуутай сууж хүндэрвэл, өтгөнөө бүрэн гаргаж чадахгүй.

5. Мөн хүндэрч байхдаа утсаа оролдох, ном унших зэрэг нь суултуур дээр суух хугацааг уртасгаж байдаг тул та аль болох тэдгээрээс хол байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!