Дуучин Д.Болд тоглолтынхоо ашгаар 3 тэрбумын байр захиалсан уу?

Монголын “Ганнам” гэгдэх Зайсанд сүндэрлэж буй алтан өнгөт шилэн цамхагт тухлахаар дуучин Д.Болд байр судалж яваа сурагтай. Монголын сор болсон бүхий л эрхмүүдийг цуглуулан нижгэр гээч нь тоглолт хийсэн мань эр хамаг л өнгөтэй, өөдтэй гэснийг өмсөж зүүж, эдэлж хэрэглэж яваа, урлагийнхан дотроос урдаа барих ганц од.

Golden Buddha хотхон баячуудын хотхоны нийтлэг жишгээр доод давхрууддаа худалдаа, үйлчилгээ цогцлоож, хотын хамаг ганган дэлгүүр, тансаг ресторан, кофе шопуудыг төвлөрүүлэх юм байх. Орон сууцнууд нь таван одтой зочид буудлын жишгээр тохижуулсан, талбай томоохон нь бол гурван тэрбумын үнэ өлхөн давна.

Нарны туяанд Арабын шахын алтан харш мэт гялтганах барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа ч дуучин Д.Болд тэргүүтэй салбар, салбарын бэлтэй, хөрөнгөтэй харчуул хэдийнээ харц унагааж эхэлсэн гэнэ дээ.

Жирийн хүн байр худалдаж авна, баян хүн байрыг орчинтой нь худалдаж авна гэдэг үнэн юм гээч. Наанадаж орчны тав тух, хөршүүдийн зэрэг зиндаа, цаанадаад үр хүүхдийнх нь ирээдүйн найз нөхөд, хүрээлэл хэн байх зэрэг нь өсч торнисон байрны үнэ ханш, зэрэг зиндаанаас ихээхэн хамаарах учиртай хойно хэн ч гэсэн бийлэгжүү хотхонд амьдрахыг хүсэлгүй л.

Эх сурвалж: Grandnews.mn, Grand сэтгүүл

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!