Таны утасны дэлгэц хагараагүй ч, зурагдаад байна уу? Тэгвэл үүнийг хэрэглээд шинэ мэт болгоорой!

Утсаа санаандгүй байдлаар дэлгэцийг нь зурж, сэвтүүлчихэв үү? Мэдээж шинийг авах, дэлгэцээ солиулах нь тэр бүрийд боломжгүй байдаг. Учир нь ухаалаг гар утасны дэлгэцийг солиход үнэтэйн дээр, задаргаа орчихвол хэцүү шүү дээ. Таны утасны дэлгэц хагараагүй ч, зурагдан харагдах байдлаасаа таагүй болсон болсон бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Хүнсний сода болон ус

Багахан хэмжээний хүнсний содыг устай хольж зуураад түүнийгээ утасны дэлгэцээ арчих хэрэгтэй. Зураастай хэсгийг зүлгэн, хатсаных нь дараа зөөлөн алчуураар арчиж аваарай.

2. Ургамлын тос

Ургамлын тос ч мөн дэлгэцний зураасыг бүдгэрүүлэх өндөр ач холбогдолтой байдаг. Үүний тулд та 1-2 дусал ургамлын тосыг дэлгэцэн дээрээ дусаагаад, зөөлөн алчуураар арчиж авах хэрэгтэй.

3. Вазелин

Ургамлын тос байхгүй нөхцөлд, вазелинийг ч мөн хэрэглэж болох юм. Ижилхэн үр дүнг үзүүлдэг ажээ.

4. Шүдний оо

Утасны дэлгэцэн дээрээ багахан шүдний оог шахаж, зурагдсан хэсгийг зөөлөн алчуураар зүлгээрэй. Ингээд цэвэрхэн алчуураар арчихад, зураас бүдгэрсэн байх болно.

5. Машины зураас арилгах тос

Машины зураас, сэвэнд түрхдэг тусгай түрхлэгийг утасныхаа дэлгэцэнд түрхвэл, мөн л гайхалтай үйлчилгээг үзүүлэх болно.

6. Баллуур

Харандааны ард дагалдах жижиг баллуур утасны дэлгэцэн дээрх зураасыг арилгадаг гэвэл та итгэхүү? Та ердөө зураастай хэсгийг ийн баллуурдаад үзээрэй.

7. Нунтаг пудр болон ус

Хүүхдийн нунтаг пудр, усны холимогоор ч мөн дэлгэцний зураасыг бүдгэрүүлж болдог. Багахан нунтаг пудрт, ус холиод зуурмагийг дэлгэцээ зүлгэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!