Надтай л адилхан үрчлээтэй, хуурай арьстай байсан найз минь энэ аргыг ашиглаад, 20 насаар залуу харагдах болсон. Одоо би ч бас хэрэглэж байгаа!

Эмэгтэй хүн бүр л наснаасаа аль болох залуу харагдаж, гадаад төрхөндөө анхаарал тавихыг хичээдэг. Энэ нь тэдэнд өөртөө итгэх итгэл, сэтгэлийн баяр жаргалыг бэлэглэдэг. Харин залуухан харагдахад нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь арьс гэдэгтэй хүн бүр гараа өргөөд санаа нийлэх болов уу.

Би гэдэг хүн 50 настай. Хэдийгээр эмээ болсон ч гэлээ нүүрний унжсан арьсандаа дургүй хүрч, өөрийгөө хөгширч байгаатай санал нийлэхийг хүсдэггүй. Манай найз ч бас надтай л адил хуурай арьстай учир амархан үрчлээтэж, бид хоёр адил асуудлаасаа хэрхэн салах тухай үргэлж ярилцдаг байсан.

Харин сар гаруй хугацаанд уулзаагүй найз минь нэг л өдөр 30 насандаа эргээд очсон мэт болчихсон, гэрэлтсэн толигор арьсаараа гайхуулаад ороод ирэх нь тэр. Би ч түүнийг байцааж, хэрхэн залуужсан аргыг нь мэдэж авсан юм. Одоо тэр аргаа та бүхэнтэйгээ ч бас хуваалцъя.

Орц:

  • Будаа – 3 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Сүү – 1 халбага

Бэлтгэх арга:

Эхлээд будаагаа усанд хийж, 2-3 минут чанаарай. Дараа нь будаагаа нь шүүж аваад, шүүсийг нь тусад нь хийж аваарай. Та дараа нь шүүсийг өөр зүйлд ашиглаж болно. Одоо будаан дээрээ сүү болон зөгийн балаа нэмж зуурна. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаахад хангалттай.

Танд өмнө шүүж авсан будааны шүүс байгаа шүү дээ. Үүгээрээ арьсаа арчиж, тоник байдлаар ашиглана. Энэ нь таны арьсанд маш сайн чийгшил өгч, амраана.

Тус аргыг долоо хоногт 2-3 удаа ашигласнаар арьс маш амархан чийгшиж, үрчлээс бага багаар бүдгэрнэ. Үнэхээр гайхалтай үр дүнг биеэр мэдрээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!