Мартахыг хүссэн, таагүй дурсамжаасаа хэрхэн салах вэ? Энэ аргууд танд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна!

Мартахыг хүссэн, таагүй дурсамжаасаа хэрхэн салах вэ? Энэ аргууд танд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна!

Сайхан дурсамж байдгийн адил, хүн бүрт санахыг ч хүсдэггүй таагүй дурсамж байдаг. Тэдгээр дурсамжийг санах бүрт зүрх урагдах шиг болж, эсвэл өөрөөсөө ичиж, ямар ч л байсан үнэхээр онцгүй байдалд ордог. Тэгвэл танд дараах аргууд тус болно гэдэгт итгэлтэй байна.

1. Зүгээр л сул тавь. Бүү хүчил

Заримдаа таагүй дурсамжыг зүгээр л аясаар нь сул орхиход аажимдаа мартагдаж, сэтгэл санаа ч мөн дагаад сайжирдаг. Дурсамжаа мартах гэж хичээх тусам та л хүнд байдалд орж мэднэ.

2. Хэрэггүй зүйлсийн тухай бүү бод! Төвлөр

Та хэрэггүй, таагүй дурсамжиндаа хэт анхаарч, өөрийнхөө сэтгэл санааг улам бүр хямраах хэрэггүй юм. Харин түүний оронд зүгээр л толгойноосоо ор моргүй арчиж хая. Таны толгой тэдгээр хэрэггүй бодлуудыг агуулахад дэндүү хайран шүү дээ.

3. Сайхан дурсамжаа санахыг хичээ

Яагаад хэзээ ч, хаана ч бодох төдийд нүүрэнд мишээл тодруулж байдаг жаргалтай дурсамжаа бодож болохгүй гэж? Нар мандахад хүссэн хүсээгүй шөнө үгүй болж, сарны туяа ч түүнд дарагддаг шүү дээ.

4. Бичээд, дараа нь ураад хая

Санахыг хүсэхгүй байгаа таагүй дурсамж бүрээ цаасан дээр бичиж тэмдэглээд, харин дараа нь урж хаяаарай. Энэ нь сэтгэл санааг хавьгүй дээрдүүлдэг. Эсвэл түүнийг шатааж, дэвсэлж ч болно.

5. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээ

Та завгүй байвал, таагүй бодлоо анхаарах ч сөхөөгүй, завгүй байна гэсэн үг. Тиймээс ажлаа хийж, сэтгэл санаагаа тогтвортой тайван байлгахыг хичээгээрэй. Дуртай хөгжмөө сонсонгоо үүнийг хийвэл илүү үр дүнтэй.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!