Анхаар: Ийм шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай!
facebook

Анхаар: Ийм шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай!

“Бүсгүй бүрт илгээх аминч зурвас…”

Бүсгүйчүүд ээ, та нартаа мэдээлэл өгөх зорилгоор эмэгтэйчүүдийн мэргэжлийн мэс заслын эмчтэй уулзаж ярилцлаа. Хавдар судлалын үндэсний төвийн эмч умайн булчингийн хоргүй хавдрын тухай ингэж онцолсон шүү.

Бүсгүй минь биеэ ахин дахин чагнаад нэг үзээрэй. Бас эд эрхтэн бүрээ нягтлан шалгаарай. Хэрвээ танд доорх шинж тэмдгийн аль нэг илэрвэл нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн дохио болох нь.

Ядарч сульдах, хэт таргалах, хоолой үе үехэн сөөнгөтөх, даралт багасах, амархан даарах, арьс хуурайших, умдаг болон суганы үс сийрэгжих, бэлгийн хүсэл сонирхол төрөхгүй байх, бэлэг эрхтэн хуурайших шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Харааны товгор, өнчин тархи, дотоод шүүрлийн үйл ажиллагаа хямарснаас болж дээрх шинж тэмдэг илэрдэг байна. Эдгээр хямрал нь умайн булчингийн хоргүй хавдартай болсныг илэрхийлдэг юм байна шүү.

Олон эмэгтэй бидний дурьдсан шинж тэмдгийг бэлгийн болон эмэгтэйчүүдийн өвчнөөс хол гэж боддог. Энэ нь үнэндээ умайн булчирхайн хоргүй хавдар нуугдмал байгаан нэг шинж гэж байна. Ийм шинж илрээгүй ч гэсэн урьд нь ийм өвчнөөр өвчилж байсан бол бас л эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийг зорих хэрэгтэй болох нь.

Хоолойн залгиурын өвчин, хэрлэг зүрх судас, үе мөчний өвчин, мухар олгой авахуулсан, элэг цөсний архаг өвчин, бамбай булчирхайн өвчин, даралт ихсэх эмгэг зэрэг өвчнөөр өвчилж байсан бол умайн булчингийн хоргүй хавдар үүсэхэд нөлөөлнө гэж байна.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!