Хэрэв та тамхи татдаг бол үүнийг заавал уншаарай! Заавал тамхинаас гарах 5 шалтгаан

Хэрэв та тамхи татдаг бол үүнийг заавал уншаарай! Заавал тамхинаас гарах 5 шалтгаан

Өнөөгийн нийгэмд жил ирэх тусам тамхи татдаг хүмүүс улам ихэссээр байна. Бараг гурван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэвэл хэлсдэхгүй. Та тамхинаас татдаг бол, тамхинаас татгалзаж гарахыг хүсдэг бол танд тамхинаас гарах таван шалтгааныг хэлж өгье.

1. Үхэл

Тамхи таван нас хорооно гэдэг үг хүртэл байдаг. Жил бүр тамхины хор нөлөөнөөс болж алтан амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо улам ихэссээр, амь насаа алдахгүй юмаа гэхэд дотор эрхтэнд тань ямар их муу нөлөө үзүүлж байгааг та одоо мэдэхгүй ч ирээдүйд тодоор мэдэгдэх болно шүү.

2. Өвчин

Тамхинаас болж 29 төрлийн өвчин, 10 төрлийн хорт хавдар үүсдэг байна. Уушигны хорт хавдрын 95 хувь нь тамхинаас болж үүсдгийг та мэдэж байсан уу?

3. Бидний хайртай хүмүүс

Биднийг тойрон хүрээлж байгаа, бидний хайртай хүмүүст буруу байхгүй шүү дээ. Тамхи татаж байгаа хүнээс илүү хажууд тань зогсоод утааг үнэрлэж байгаа хүмүүс хорддог. Үнэрлээд сууж байгаа хүмүүст уушигны хорт хавдар тусах магадлал 30-40 хувь байдаг. Тэд эрүүл байх эрхтэй гэдгийг санаарай, ойр дотныхондоо хайртай л бол тамхинаас гарах хэрэгтэй.

4. Үр минь үлдэх хорвоо

Та үнэхээр тамхинаас татгалзаж чадахгүй өөрийгөө барьж чадахгүй байна уу? Гэхдээ хичээвэл бүгд л чаддаг юм. Үнэндээ та чадахгүй биш та хүсэхгүй байгаа гэсэн үг. Тамхи татдаг эхээс цоо эрүүл хүүхэд төрдөггүй, дөнгөж төрөхдөө мэдэгдэхгүй ч цаашид мэдэгддэг. Тухайлбал, багтраатай, уушиг эсвэл ходоод цоорхой хүүхэд төрөх нь элбэг.

5. Гоо сайхан

Эмэгтэй хүн бүр үрчилээтэж муухай арьстай байхыг хүсдэггүй. Тамхи гоо сайханыг тань үргэлж хөнөөж байдаг, зөөлөн цагаан арьсанд тань үрчлээ суулгаж батга гаргана. Мөн таныг цагаасаа эрт хөгшрөхөд хүргэнэ. Тийм болохоор эмэгтэй хүн та үргэлж сайхан арьстай байж залуухан баймаар байвал тамхинаас татгалзаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!