Төвд лам нар өглөө бүр үүнийг идэж, эрүүл саруул, сэтгэлийн амар амгаланг мэдэрч амьдардаг!

Төвд лам нар бага, хямд өртөгөөр эрүүл саруул, урт удаан амьдарч болдог гэдгийг дэлхий нийтэд харуулсаар ирсэн билээ. Ямар ч тансаг, чамин зүйлсгүй, үргэлж цэвэр ариун санаа сэтгэл, эрүүл хооллолтыг эрхэмлэх тэд зовлон гээчээс холуур тойрч, урт удаан амьдарч чаддаг. Тэдний урт удаан амьдралын нууц нь тун ч энгийн бөгөөд өглөө бүр иддэг хоолонд нь орших аж.

Тэгвэл тэд юу иддэг бол?

Тэдний өглөө бүр иддэг зүйл бол арвай юм.  Арвай нь хүнсний, малын тэжээлийн, шар айраг болон согтууруулах ундааны түүхий эдийн зориулалттайгаар ашиглагдсаар ирсэн бөгөөд эрүүл хүнсний нэгд зүй ёсоор багтдаг. Энэ нь хүний биед хэрэгцээтэй амин дэм, эрч хүч болоод шим тэжээлийг өгч чаддаг.

Хэрхэн бэлтгэж иддэг вэ?

Нэг аяга арвайг бага зэрэг хуурна. Үүнд тос хийх шаардлагагүй. Үүн дээрээ 2 аяга буцалсан ус хийж, үргэлжлүүлэн чанаарай. Хэдхэн минут буцалгасны дараа арвай бэлэн болох бөгөөд та дээр нь амталгаагаар бага зэрэг давс, масло хийж амтлах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон арвайгаа ширээндээ тавьж тухлан идээрэй. Арвайгаа идэхдээ та ногоон цай, цагаан гаатай цай эсвэл хатаасан чавгатай хамт идэж болох юм. Ингэснээр бүр илүү амттай болно.

Та өглөө бүр үүнийг гэрийнхэндээ хийж өгөн, эрүүл амьдралын хэв маяг нэгдээрэй. Ингэснээр та өдөр бүрийг эрч хүчээр дүүрэн, хөнгөн шингэн өнгөрүүлэх болно. Зарим хүмүүс үүнийг ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, тархиа ажиллуулах зорилгоор идэх нь бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!