Олон юм бодолгүй өнөө орой үүнийг хийж ид: Байцааны амтат ороомог!

Орой болохоор л за ямар хоол хийе дээ гээд л толгойгоо өвтгөж орхидог уу? Ажиглаад байхад манай Монголчууд 3-4 хоолон дундаа эргэлдэж, илүү амттай бас эрүүл хоолыг туршиж үзэхээс цааргалдаг юм шиг санагддаг. Бид байцаа эрүүл мэндэд хэчнээн тустай болохыг сайн мэднэ. Гэвч үүнийг ашиглаж хоол хийх нь ховор байдаг шүү дээ. Тэгвэл өнөө орой хамгийн амттай байцааны ороомог хийж, гэрийнхэндээ гэнэтийн бэлэг бариарай.

Орц:

  • Байцаа – 10 далбагар навч
  • Тахианы цул мах – 500 гр
  • Мөөг – 150 гр
  • Улаан лооль – 1-2 ширхэг
  • Бяслаг – 2-3 халбага
  • Хар перец, давс – амталгаагаар
  • Улаан лоолийн паста – 2 халбага
  • Сармис – 1 хумс
  • Давс
  • Ус

Хийх арга:

  • Тахианы махаа угааж, махны машинаар машиндана.
  • Мөөгөө жижиг шоо хэлбэртэй хэрчиж бэлтгээрэй.
  • Улаан лоолио жижиглэж хэрчээд, мөөг, махтайгаа холино.
  • Базсан махан дээрээ хар перец, давсаа хийж амтлаарай.
  • Байцаагаа хуулж, том далбагар навчуудыг авч угаана.
  • Байцааны навчаа халуун усанд хийж, 2-3 минут чанаад, гаргаж хөргөөрэй.

  • Навчныхаа зузаан хэсгийг нүдэж, нимгэлэх хэрэгтэй.
  • Ингээд байцаандаа шанзаа ороож, бэлтгэнэ.
  • Ороомогоо шарах шүүгээний тавцан дээрээ өрнө.
  • Улаан лоолийн паста, хэрчсэн сармис, давс болон усаа хольж бэлтгээд, ороомог дээрээ тойруулан асгаарай.
  • Үүнийгээ тугалган цаасаар таглах хэрэгтэй.
  • Ингээд бэлтгэл ажил дууссан тул ороомогоо шарах шүүгээнд хийж, 180 хэмд 35-40 минут жигнээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!