Хоногт 1 минутыг өөртөө зарцуулж илүүдэл жингээсээ салах Япон дасгал!

Бүсгүй хүн бүр гоолиг бие, нарийхан бэлхүүстэй болохыг мөрөөддөг шүү дээ. Байгаль эх танд энэ бүхнийг заяагаагүй бол гомдох хэрэггүй! Хоногт өөртөө 1 минутыг зарцуулснаар, та 14 хоногийн дараа л үр дүнг нь мэдрэх болно. Хэвлийн өөхийг гайхалтай хайлуулах дасгалыг танд санал болгоё.

“Наймын тоо” дасгал

Энэ дасгалыг хоногт 2-4 удаа 1 минутын турш тасралтгүй, эрч хүчтэй хийгээрэй. Аажим аажмаар дасгалын хугацааг 2-3 минут болгон нэмж болно. Дасгалаа мартахгүйн тулд гар утсан дээрээ сэрүүлэг тохируулж болно шүү дээ! Хэрэв гар доор чинь гимнастикийн саваа байхгүй бол энгийн нэг нүүр гарын алчуураар орлуулж болно.

Анхаарах зүйл: хөлөө байрнаасаа хөдөлгөж болохгүй, аль болох таазаараа хэт их битгий хөдлөөрэй. Гар, цээжин биеэрээ агаарт наймын тоо зурна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!