Хүүхэд төрүүлсний дараа үс маань тасарч унаад, ёстой муухай харагдаж байсан. Харин үүнийг хэрэглээд, ахин үс уналгүй, илүү өтгөн, торгомсог болсон!

Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүн бүрийн үс асар ихээр унаж, тасардаг юм билээ. Гэхдээ угаасаа л ингэдэг юм гээд тоолгүй орхих нь бүр буруу юм шиг санагдсан. Би хүүхдээ төрүүлсний дараа үс ихээр унаж, өөрийгөө толинд харах бүртээ гутарч, сэтгэл санаа ч тавгүй болсон.

Тийм учраас үсээ унахаас сэргийлэх төрөл бүрийн шампунь тос зэргийг хэрэглэсэн ч нөлөө үзүүлээгүй. Интэрнетээс олон арга хайж үзэхэд хамгийн их эерэг сэтгэгдэлтэй нэг арга байсан. Би ч тэр аргыг хэрэглээд үнэхээр бишэрсэн шүү. Нэг удаа хэрэглэхэд л өнөөх арзайсан хатуу үс маань зөөлөрч эхэлсэн.

Яваандаа үс унахаа ч больж, харин ч бүр өтгөрөөд үнэхээр гоё ургаж байсан. Тийм учраас би үс нь унаж, хэцүүхэн байгаа бүсгүйчүүддээ зориулан өөрийн хэрэглэдэг аргаа хуваалцаж байна.

Орц:

  • Өндөг – 1 ширхэг
  • Гадил – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Шар айраг – тал аяга

Бэлтгэх арга:

Гадилаа нухаж, өндөгтэйгээ хольно. Үүн дээрээ зөгийн бал болон шар айрагаа хийж сайтар хутгаарай. Бэлтгэсэн маскаа үсэндээ түрхэж, 5 минут иллэг хийнэ. Дараа нь толгойндоо уут углаж, 1 цаг байлгаарай. Үүний дараа үсээ угаана.

Гадил жимс нь кали, А, С болон В витаминаар баялаг бөгөөд гэмтэлтэй хуйхыг эмчилж, амин дэмээр тэтгэх бөгөөд энэ нь үсний ургалтыг дэмжих юм.

Уургаар баялаг өндөг нь таны үсэнд хангалттай уураг өгч, эрүүлжүүлж дээрээс нь гялалзуулах болно.

Зөгийн бал нь үсэнд чийгшил өгч, ургалтанд нөлөөлнө.

Шар айраг нь В-ийн төрлийн витаминуудаар баялаг бөгөөд үс болон хуйхны үрэвслийг дарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!