2018 онд хамгийн их ашиг олсон 10 модель: Өндөр үнэлгээтэй бас Үзэсгэлэнтэй юм гээч!

Загварын салбарт амжилт олох маш хэцүү. Өрсөлдөөн ихтэй тул, гоо үзэсгэлэн, шаргуу байдал нийлж байж л хүссэн амжилтандаа хүрч, маш их хэмжээний мөнгө олох боломжтой. Тэгвэл бид та бүхэндээ 2018 онд хамгийн их ашиг олсон 10 моделийг танилцуулъя.

1. Кендал Женнер – 22 сая доллар

Кардашъяаны гэр бүлийн отгон охидын нэг болох Кендал өнгөрсөн онд нийт 22.5 сая долларын ашигтай ажиллажээ. Тэрээр Адидас болон Калвин Клейн, Естий Лаудер, болон Фенди брэндүүдтэй хамтарч ажилласан юм.

2. Карли Клосс – 13 сая доллар

Энэ жагсаалтын хоёрдугаар байранд алдартай, залуу модель бүсгүй болох Карли Клосс орж байна. Тэрээр Лусратив, Свароски, Естий Лауде, Адидас гэх мэт томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг.

3. Рөүси Хантингтон Уайтли – 11.5 сая доллар

Тэрээр өөрийн гоо сайхны цахим хуудсыг ажиллуулахаас гадна, хэд хэдэн дотуур хувцасны болон гоо сайхны брэндүүдээс цалинждаг. Мөн сүрчигний томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг юм.

4. Крисси Тейген – 11.5 сая доллар

Бид түүнийг олон алдартай телевизийн шоу болон нэвтрүүлгүүдээр нь сайн мэднэ. Түүгээр ч зогсохгүй олон алдартай сэтгүүл болон брэндийн нүүр царайгаар ажилладаг хөдөлмөрч бүсгүй юм.

5. Кара Делевин – 10 сая доллар

Английн алдартай залуу моделиудын нэг, өтгөн хөмсөг, сэтгэл татам төрхөөрөө татагдсан тэрээр 2018 оны хамгийн өндөр үнэлгээтэй моделиудын эхний 5-т орж байна. Зөвхөн загварын салбар гэлтгүй тэрээр олон телевизийн бүтээлд тоглож, авъяасаа нотолсон билээ.

6. Жизель Бундхен – 10 сая доллар

Нэгэн үе хамгийн чинээлэг загвар өмсөгчөөр нэрлэгдэж явсан Бразилийн алдартай модель бүсгүй нь, 2018 онд өөрийн номоо хэвлүүлж, 1000 хувь борлуулж чадсан юм.

7. Жижи Хадид – 9.5 сая доллар

2018 оны хамгийн өндөр үнэлгээтэй моделиудын эгнээнд багтсан алдартай модель бүсгүйг бид олон брэндийн нүүр царай гэдгээр нь мэднэ. Тэгвэл тэрээр олон брэндүүдтэй хамтарч ажиллан, хамгийн ашиг орлоготой моделиудын нэгт багтаж чаджээ.

8. Жоан Смоллс – 8.5 сая доллар

Маш үзэсгэлэнтэй, сэтгэл татам төрхтэй тус модель бүсгүй 2018 оны хамгийн өндөр үнэлгээтэй моделиудын нэгээр шалгараад байна. Тэрээр Мосчино, Естий Лаудер, зэрэг олон алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг.

9. Белла Хадид – 8.5 сая доллар 

Эгчийнхээ адилаар модель бүсгүй нь 2018 онд үнэхээр амжилттай ажиллаж чадсан. Тэрээр Инстаграмд 21 сая долларын дагагчтай бөгөөд багагүй амжилт олсон юм.

10. Доутзен Кроес- 8 сая доллар

Голландын алдартай модель бүсгүй нь алдартай гоёл чимэглэлийн брэндүүдтэй хамтарч ажилласан бөгөөд багагүй ашиг орлогийг олсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!