Тольтой хамаагүй харьцаж огт болохгүй! Толины өмнө эдгээр зүйлийг хийх маш аюултай!

Амьдрал таашгүй зүйлсээр арвин. Тунгаан ухаарваас тайлагдашгүй зүйл гэж бас үгүй гэнэм. Толь хэрэглэдэггүй бүсгүй хүн, тольгүй айл гэр гэж ертөнцөд үгүй. Энэ тухай өгүүлэхийн учир нэгэн бяцхан түүх сөхье.

Социализмын үе гэгдэх олончиг жилийн өмнөсөн. Манай нутгийн нэгэн сайхан гэр бүл амьдрал салган хоёр тийш болсонсон. Энэ салалт эр нөхрийнх нь нэгэн бүсгүйтэй сэтгэлийн холбоотой болсоноос үүджээ.

Гэсэн ч дээрийн улс салалт нь хүртэл эв зүйтэй байсан санагддаг. Эд хөрөнгөө эн тэнцүү хуваасан нөхөр нь эхнэртээ шинэхэн гэр бараа төхөөрч төвхнүүлж өгчихөөд өөрийн хуучин гэртээ өнөөх бүсгүйгээ авчран ханилан сууж билээ.

Сэтгэл холбосон хоёр сайхан амьдарч эхэлсэн ч төд удалгүй шинэхэн эхнэр нь сэтгэлийн гэмээр өвчинд автаж, энэ нь толиноос нь болж гэнэ ээ гэж нутгийнхан ярихад нь хүүхэд байсан би учрыг үл ойлгон гайхаж байж билээ.

Гэтэл хоймрын авдран дээрээ тавьсан гурван хавтастай толинд харах бүрийд л нөхрийнх нь хуучин эхнэр өөдөөс ширтэж харагдаад ер болдоггүй , аргаа бараад аягаа толь руу хага шидээд ч сэтгэлд нь үлдсэн нэгэн айдас хургас салж өгөхгүй явсаар, тэр хоёр ахин салсан ийм нэгэн түүх. Сүнс үү? Хий үзэгдэл байв уу?…

Толь өөртөө буусан дүрс, юмсыг төгөлдөржүүлдэг. Хүний удаан хэрэглэсэн толинд тэр л дүрсны тусгал хэлбэржин биежиж үлддэг гэнэ. Тиймээс монголчууд шөнө толинд хардаггүй гэх заншилтай. Бас толь, цаг, хутга сэлэм зэрэг мэсийг хүнд бэлэглэдэггүй. Үүд хаалганы өөдөөс толио тусгаж байрлуулдаггүй.

Унтлагын өрөөнд толь байлгах дэмий гэдэг нь хоосон онол биш юм. Амьдрал тэр л чигээрээ бодит зүйлсийн тусгал байдаг билээ. Тэр бодит тусгалыг толь өөрөөсөө гаргаж, өөдөөсөө харсан хүнийг тэр л чигээр нь буулгаж, өрөөл бусдын бодол санаа, үйл үйлдэл бүхнийг төгөлдөржүүлэн хадгалдаг. Тиймээс бүсгүйчүүд ээ, толинд харж гоодохдоо сайн сайхныг бодож, өөрийнхөө сайн талыг олж харж байгаарай.

–Өө би хөгширч байна даа, үрчлээ нэмчихэж. Миний байж байгаа энэ царайг… энэ мэтээр бүү бод. Тэгээд бас гэр орныхоо толийг үргэлж арчиж, өнгөлөн гялалзуулж бай. Толины өмнө битгий хэрүүл хий. Хүнээс толь авч битгий хэрэглэ, өөрсдөө худалдан авч бай. Тольтой харьцах энгийн энэ зүйлс амьдралын эгэл аз жаргалд цаагуураа бас хамаатай юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!